2018-03-06 10:39

"Байтаг Богд" киноны тун сонирхолтой давхцал буюу жүжигчин залуу хилчин өвөөгийнхөө дүрийг бүтээжээ

   Энэ сарын эхэнд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлийн нэг болох "Маш нууц 2 - Байтаг Богд" кино үзэгч олны бахархал омогшилыг төрүүлсэн бүтээл болжээ гэдгийг олон үзэгч шагшин магтаж байгаа билээ. 

   "Фантастик" продакшны авьяаслаг залуу уран бүтээлчдийн цаашид үргэлжлүүлэн бүтээх "Маш нууц" төслийн хоёр дахь буюу өмнөх киноноос өөр сэдэвтэй, бодит түүхийг өгүүлсэн уран бүтээл болсноороо онцлогтой юм. Дэлгэцнээ гарснаас хойш олон үзэгчийн өөртөө татаж буй уг киноны үйл явдалыг дурьдаад илүүц биз. Учир нь үзэгч бүгд Монголын газар нутгийн төлөө тэмцсэн эрэлхэг дайчин хилчидийн түүх гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Харин энэ киноны содон нэг түүх саяхан ил болжээ. "Маш Нууц2 - Байтаг Богд"  киноны гол дүрд "Фантастик" продакшны жүжигчин Т. Төгөлдөр тоглож тэрбээр БНМАУ-ын эрэлхэг хилчин Д. Чойжингийн дүрийг бүтээсэн. Хамгийн сонирхолтой нь эрэлхэг хилчин Чойжин нь залуу жүжигчин Төгөлдөрийн өвөө гэдгийг кино багийхан ил болгожээ. 

   Улс орныхоо төлөө амь биеэ хайхралгүй тэмцсэн эрэлхэг баатрын дүрийг түүний үр хойч нь дэлгэцнээ бүтээнэ гэдэг тун ховор тохиолдол. Бахархалт эрэлхэг баатар өвөөгийнхөө дүрийг тун чадварлаг бүтээсэн жүжигчин Төгөлдөр ч тун азтай юм аа гэхээс өөр үг олдохгүй буй заа. 

   Байтаг Богдын хилийн мөргөлдөөн

   1948 оны 7 дугаар сарын 7-ны өглөө Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байв.

Энэ үед Осван шилдэг 22 баатруудынхаа өшөөг авах зорилготой Манат баатраар удирдуулсан 100 орчим хүнийг Сантуха тосгонд оршдог хуарангаас гаргасан байна.

   Дээрэмчид 7 сарын 8-ны өглөө Байтаг богдын Бүдүүн харгайт голын эхээр улсын хилийг зөрчсөн байна.
Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа 2 цагаан пуужин буудаж сумандаа дохио өгч, хилчин Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулж өөрсдөө толгойн оройд гарч хоригложээ. Дайсны эхний галд Архад, Баян нар алагдаж, хүнд шархадсан Дандархайдав ахлагчийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна.

   Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр дээр хориглосон тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик Тэгшээ, Даваадорж нарыг дээрэмчид миномётын галын дэмжлэгтэйгээр дайрсан байна. Үзэгдэц муутай газар хориглон байрласны улмаас хилчид тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсаар дайсны гранат миномётын галд амь үрэгджээ. Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нуусан байв. Заставын улс төрийн орлогч Хаянхярваа, байлдагч Чойжин, Гончигзэвгэ нар бүслэлтээс буудалцан гарсан ба нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй. Тулгаралт 2 цаг орчим үргэлжилж 9 цаг 30 минут гэхэд дайсан буцаж бараагүй болсон байлаа.

   Пулемётчин Тэгшээ миномётын дэлбэрэлтэнд хөлөө тас цохиулсан боловч тулалдсаар дайсны гранатын дэлбэрэлтэд үрэгдэж, тасгийн дарга Гиваан гал хамгаалагчийг нь авсан гранатаа дайсан руу шидэх гээд амжилгүй атгаастай чигээрээ алагдаж, Даваадорж нөхдийнхөө хамт дайсанд бүслэгдэн гарцаагүй болсон үед гранатаа дайсны дунд шидэж амь үрэгджээ. Түүний зүүн гарын хуруунд гранатын гал хамгаалагчийн цагариг байсан бөгөөд бие нь дундуураа тасарснаас үзэхэд амьдаараа баригдах аюул тохиолдсон тэр аймшигт мөчид сүүлчийнхээ гранатыг өөртөө зориулсан нь тодорхой байв.

  Богино хугацаанд болсон энэ тулгаралтад дайсан хүн хүчээр олон дахин давуу байсан бөгөөд манай хилчдийн хориглолтын метр газар бүрт 2 сум туссанаас үзэхэд маш хүн тулгаралт болсон нь илэрхий. Хилчид ашиг муутай байрлал эзэлж хориглосон хэдий ч дайсантай баатарлагаар тулалдан үлэмж хэмжээний хохирол учруулжээ.

   Дайсантай баатарлагаар байлдаж гавъяа байгуулан амь үрэгдсэн Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нарт “БНМАУ-ын баатар” цол, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян нарыг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус нэхэн шагнасан байна. Мөн Заставын улс төрийн орлогч Хаянхярвааг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэвгэ нарыг “Байлдааны гавъяаны одон”, Ч.Пэлжээг “Байлдааны медалиар” тус тус шагнажээ.

Тулгаралт болсон газарт босгосон дурсгалын хөшөө

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.