2018-03-13 01:57

"SCO Film Festival 2018" болно

   Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын кино урлагийн салбарын хоорондын харилцаа холбоог сайжруулах платформыг бий болгох, кино хамтран бүтээх, чадварлаг уран бүтээлчдийг харилцан солилцох, хил дамнасан кино түгээлт хийх зэрэгт бизнесийн боломж, хамтын ажиллагааг бий болгох зорилготой / SCO Film Festival 2018 / 06-р сарын 03-07–ний өдрүүдэд Хятадын зүүн эргийн зүүн хэсэгт оршдог Шандон мужийн Чиндао хотын Oriental Movie Metropolis Grand Theatre-т зохион байгуулагдах юм.

   Кино фестиваль нь /SCO summit/ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт арга хэмжээг угтан зохион байгуулагдаж буй бөгөөд тус кино наадамд ШХАБ–ын гишүүн орон болох БНХАУ, Энэтхэг, Казакстан, Киргизтан, Пакистан, ОХУ, Тажикстан, Узбекстан, ажиглагч орон болох Афикнистан,Беларус, Иран, Монгол зэрэг 12 орны кино уран бүтээлчид оролцох юм.

   Зохион байгуулагч талаас киноны зах зээлийн ялгаатай хөгжлийг үл харгалзан эрх тэгш байдал, 2 талын ашигтай харилцаа гэсэн зарчмыг баримталж ШХАБ -ын хүрээнд практик, үр дүнтэй харилцааг сурталчилж, тогтвортой үр дүнг бий болгох зорилгоор дараах 6-н үндсэн арга хэмжээг зохион байгуулж ШХАБ –ын дээд хэмжээний уулзалтын үеэр үр дүнг нь гишүүн орнуудын удирдлагуудад танилцуулахаар төлөвлөж байна. Үүнд:

1. 06-р сарын 03-нд “Стари Арал Театр”-т нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Нээлтийн ажиллагааг Хятадын ССTV6 шууд дамжуулна.

2. 06-р сарын 03-05-ны өдрүүдэд Кино уралдаан зохион байгуулагдана. Орон бүр 2 киног шагналд өрсөлдүүлнэ. 24 киноноос хамгийн сайн зураг авалт, найруулагч, эрэгтэй жүжигчин, эмэгтэй жүжигчин, шүүгчийн тусгай шагналтан зэргийг шалгаруулна.

3. 06-р сарын 03-07 –ны өдрүүдэд Чиндао хотын баруун эргийн нутгийн бүх кино театруудад орон болгоноос ирүүлсэн 5 кино буюу нийт 60 киног гаргана.

4. 06-р сарын 04-07-ны хооронд кино наадамд оролцогч 12 улс, орныг хамруулсан хөтөлбөрүүд явагдах болно.

5. Film mart Оролцогч орнуудын компаниудад өөрсдийн киног үзүүлэх павилоныг байршуулж өгнө. Кино театрын сүлжээний менежерүүд, импортлогч, түгээгч зэрэг хүмүүстэй шууд харьцах боломжийг олгоно. CCTV6 болон China Film Group Import & Export Corporation оролцож кино худалдан авах, хэлэлцээр хийх зэрэг үйл ажиллагаа явагдана.

6. 06-р сарын 10-нд Хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол зохион байгуулагдана. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчид оролцоно. Кино фестиваль зохион байгуулагч талаас дараах санал хүсэлтийг уламжилж байгаатай холбогдуулан уг арга хэмжээг сонирхсон кино уран бүтээлчид яаралтай 51/264951 болон 99118951 дугаарт холбогдож кино наадамтай холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг тодруулна уу.

1. Монгол улсаас оролцох 5 кино санал болгох /2 нь бүрэн хэмжээний/

2. Санал болгосон кино бүрийнхээ багийн 3 үндсэн гишүүнийг оролцуулах

3. Кино театр болон театрын сүлжээний менежерүүдийг оролцуулах

4. Кино импортлогч болон түгээгч нарыг оролцуулах

5. Ирээдүйтэй хамтрагч продьюссерүүдийг оролцуулах

6. Киноны сургуулиас удирдах албан тушаалтнуудыг оролцуулах

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.