2018-04-04 02:39

Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит - 2018" тоглолт болно

   "Өлзий" телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит - 2018" тоглолт айсуй. Сурсан зүйлийг сураар боож болдоггүй гэдэг шиг "Хаврын хит", "Намрын хит" тоглолтыг дуу хуураа дээдэлдэг Монголчууд маань хэдийнэ хүсэн хүлээж үздэг болжээ. 

   Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг энэхүү тоглолт зохион байгуулагдах бүртээ өөр өөрийн өвөрмөц онцлогийг харуулж чаддагаараа давуу талтай.  Мөн олны хүндэтгэл хайрыг хүлээсэн ахмад дуучид болон энэ цаг үед од болон гялалзаж байгаа залуу уран бүтээлчид нэгэн өдөр нэгэн тайзнаа хуран чуулдаг нь үзэгчдийн талархлыг яахын аргагүй хүлээдэг билээ.

   Тэгвэл энэ удаагийн "Хаврын Хит 2018" тоглолтод Ардын жүжигчин  дуучин А.Долгор, МУГЖ дуучин Н.Чулуунхүү, МУГЖ дуучин С.Батсүх зэрэг энэ цагийн үеийг эзэлсэн уран бүтээлчдээс гадна СТА дуучин Э.Төрмандах, Н.Мөнгөншагай, Э.Чулуунчимэг, Л.Банзрагч, П.Жимсээ гээд авьяаслаг дуучдын нэрс хөвөрнө. Мөн урлагт өвөрмөц өнгө төрхийг авчирсан Увертюра хамтлаг, Ньюнс хамтлаг, шилдэг морин хуурч Д.Шинэцог Гени болон ХБК-ийн Цохивор хөгжмийн чуулга уран бүтээлчид гээд сюрприз дүүрэн "Хаврын хит - 2018" тоглолтод үзэгчид та бүхнийг урьж байна.

   Хит уран бүтээл гэдэг хамгийн шилдэг уран бүтээл байдаг. Тэр ч утгаараа "Хаврын Хит - 2018" тоглолтод зөвхөн шилдгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэнэ гэдгийг үзэгч танд амлаж байна. Тоглолт 4 дүгээр сарын 13 ны өдрийн 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Үндэсний өв соёл хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевиз

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.