2018-04-04 02:42

Музейн боловсролын ажилтан, багш нарын сургалт, семинар зохион байгуулагдана

   “Музейд суралцахуй” улс, орон нутгийн музейн захирал, боловсролын ажилтан, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан сургалт, семинар 2018 оны 4-р сарын 5-нд Монголын Үндэсний музейд зохион байгуулагдана. Сургалт, семинарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газрын дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын Үндэсний музей зохион байгуулалтыг  хариуцан ажиллаж байна.  

   Дэлхий нийтэд музейн боловсролын талаарх ойлголтыг “үзэгчийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн үнэт зүйлс, үзэл баримтлал, мэдлэг, дадлагын цогц” гэж  тодорхойлжээ. Энэ нь сурган хүмүүжүүлэх арга, хувь хүний хөгжил, төлөвшил, аливааг гүйцэтгэх чадвар, шинэ мэдлэг олж авахыг нэгтгэсэн бие хүний соёлын түвшинг нэмэгдүүлэх үйл явц юм. Музейн сургалт нь “албан бус” сургалтын нэг хэлбэр бөгөөд боловсролын байгууллагатай нягт уялдаа холбоотой ажилладаг.  

   Музей нь хүүхдүүдийн мэдлэгийн хүрээг тэлж, тэдэнд суралцах, хөгжилдөж цэнгэх, хэлэлцэх зэрэг олон төрлийг санал болгодог. Мөн музейг чөлөөтэй орчинд үзэж, бусадтай харилцаж, нийтлэг бүлгийн сургалтын хэвшмэл орчноос ялгаатай, бие дааж өөрөө таашаан сонирхох хөгжих боломжийг олгодог. Музейд гурван настай балчираас эхлээд наян настай ахмадууд суралцахаар ирдэг нь хувь хүний хөгжлийг хангаж, нийгмийн харилцаанд томоохон үүргийг гүйцэтгэдэг. Энэ удаагийн сургалт, семинарын зорилго нь музейн боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн суурь боловсролын Түүх Нийгэм, Газарзүй, Монгол хэл бичиг, Дизайн технологи, Урлаг, Иргэний боловсрол, Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа хичээлийн хөтөлбөртэй уялдуулан сайжруулснаар музейн сургалтыг орчин үеийн сургалтын шаардлагад нийцсэн хөтөлбөрөөр баяжуулж, боловсролын ажилтны ур чадварыг дээшлүүлж, музейн багш бэлтгэх, музей сургууль хоорондын харилцааг уялдуулан холбоход оршино.

   Музейн сургалтыг бодит үзмэр дээр тулгуурлан, ЕБС-ийн танхимын сургалтын төлөвлөгөөтэй нягт уялдуулж боловсруулсан хөтөлбөрийн дагуу явуулснаар суралцагчдын сурах идэвхи сайжирч, хамтран ажиллах бүтээлч үйл ажиллагаа нэмэгдэж, сургалтын чанар, үр дүн дээшилж, мэдлэг нь хэрэглээ болох төдийгүй музей, сургууль хоёрын харилцаа сайжран, музейн сургалтын хэрэгцээ үүснэ. Улмаар музей нь сургалтын тусгай бэлтгэгдсэн төв болно. Музей нь өөрийн онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөртэй болох нь музейн боловсролын ажилтан ба ЕБС-ийн багш нарын мэргэжлийн ур чадвар дээшлэхэд дэмжлэг болж буйгаараа шинэлэг чухал ач холбогдолтой юм.

   Цаашид (I) “Музейн хичээлийн хөтөлбөр”-ийг тогтмолжуулж, ач холбогдлыг үнэлж, бодлого төлөвлөлтөд оруулж, хөгжүүлэх, (II) ЕБС-ийн хичээлийг музейн сургалтын албан бус хэлбэрээр явуулж, хүүхдийг бие даан бүтээлчээр сэтгэх, соёл уламжлалаа дээдэлсэн эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд музейн боловсролын ажилтныг бэлтгэж, давтан сургах, (III) багш нарт зориулсан тусгай сургалтын хөтөлбөр боловсруулж, “Музейн багш” бэлтгэх шаардлагатай байна. Улмаар багш нар хичээлийн бусад цагаар музейд сайн дурын хэлбэрээр ажиллах боломж нээгдэх үр дүнтэй.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнааҮндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
  • Энэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууЭнэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууУлсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
  • Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.
  • Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайБүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайҮндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.