2018-04-06 11:00

“Торгоны зам олон улсын концерт” Бээжин хотноо болно

   Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар болон БНХАУ-ын Засгийн газрын харьяа Хятадын хөгжмийн суваг/china.com.cn/-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгаа билээ. Цаашид олон ажлыг хамтран хийхээр төлөвлөөд байгаагийн эхнийх нь “Торгоны зам олон улсын сонгодог урлагийн тоглолт” юм. Энэхүү хамтарсан тоглолтонд манай улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, М.И. Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Тэргүүн байр,  П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдааны Гранпри шагналт, “BBC Cardiff Singer of the World - 2017” уралдааны тэргүүн байрын шагналт Монгол улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар, МУГЖ, төгөлдөр хуурч Б.Солонго нар оролцож байна.

   Монгол улс, БНХАУ, ОХУ, Казакстан улс зэрэг хөрш орнуудын хамтын ажиллагаа, соёлын солилцоог нэмэгдүүлэх цаашлаад Торгоны замын улс орнуудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх зорилготой энэхүү тоглолт өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдах юм. Цаашид Монгол, Казакстан, ОХУ-д тоглолт маань хийгдэж 4 улсын үзэгчдийн сонорыг мялаах болно.

   Дэлхийн сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлага, үндэсний онцлог, хэв маягийг таниулж сурталчилж буй авьяас билэгт нийт уран бүтээлчид, тоглолтыг зохион байгуулж байгаа нийт хамтрагч нартаа чин сэтгэлээсээ талархаж, уран бүтээлийн болон ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ
  • Дуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн 04-р сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Герман улсаас жазз хөгжмийн нэртэй 2 хөгжимчин ирж байгаа гэнэ. Мөн тоглолтонд дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.
  •  Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ