2018-04-09 03:22

МУСТА П.Идэржавхлан нэг насны хайруудыг магтан дуулсан тоглолтоо хийнэ

    Арван дөрвөн жилийн тэртээ 2004 онд СУИС-ийн дуулаачийн ангид элсэн орсноор уран бүтээлчийн замналаа эхлэж, 2008 онд буюу 10-н жилийн өмнө “Ижий энтэй эгч” хэмээх дуугаа гаргасан нь тухайн үедээ хит болон эгшиглэж олон түмэнд танигдсан дуучин МУСТА П.Идэржавхлан нэг насны хайруудыг магтан дуулсан “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо 04 сарын 20-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.

    Дуучин П.Идэржавхлангийн хувьд "Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй”, "Андын Сэтгэл"  зэрэг олон сайхан дуунуудыг хит болгон эгшиглүүлж ирсэн бөгөөд сүүлийн үед “Энэ насны хайр”, "Хайранд минь итгээрэй" зэрэг дуунууд нь мөн адил хит болон эгшиглэсээр байна.

    Энэ сарын 20-нд болох “Энэ насны хайр” тоглолтонд нь Дуучин П.Идэржавхланд баяр хүргэхээр түүнтэй хамтран уран бүтээлээ туурвидаг олон сайхан дуучид оролцож үзэгчдэд нь бэлэг барих бөгөөд тун удахгүй тэдгээр уран бүтээлчдийн нэр албан ёсоор зарлагдах юм байна. Ингээд эрхэм дуучиндаа ээлжит тоглолтонд нь амжилт хүсье.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ
  • Дуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн 04-р сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Герман улсаас жазз хөгжмийн нэртэй 2 хөгжимчин ирж байгаа гэнэ. Мөн тоглолтонд дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.
  •  Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ