2018-04-09 03:39

Соёлын өвийн төв болон музейн ажилчдын уулзалт боллоо

   БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Соёлын өвийн үндэсний төв нь өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр Засгийн газрын II байрны хурлын танхимд “Соёлын өвийн үндэсний төв болон музейн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх нь” уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт нь нийслэл, орон нутгийн музейн удирдлага 50 гаруй хүнийг хамарсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

 

 

   Уулзалтанд Соёлын өвийн үндэсний төв болон музейн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх нь /Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат/, Музейн сан хөмрөгийн бүртгэлийн хэл найруулга, агуулгыг сайжруулах асуудалд /Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хорооны гишүүн, Монголын музейн холбооны тэргүүн, Д.Цэдмаа/, Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл.“RCH-Registration of cultural heritage” программд бүртгэсэн байдлаар /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Д.Нарантуяа/, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, судалгаа /СӨҮТ-ийн Соёлын биет өвийг авран хамгаалах зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Анхсанаа/, Соёлын өвийг хамгаалах хууль, эрх зүйн орчин /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн/, Соёлын бодлогын хэрэгжилт /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул/, Өв соёлоо залуу үеийнхэнд /“Байгаль болон соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын ерөнхийлөгч Н.Уртнасан/, Соёлын биет бус өвийн бүртгэл, судалгаа /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын Соёлын биет бус өв хариуцсан мэргэжилтэн Ж.Насанжаргал/, Музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтын орчны судалгаа /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Ш.Энхтуяа/, Соёлын биет өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалттай холбоотой зарим асуудал /СӨҮТ-ийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын ахлах сэргээн засварлагч, судлаач Д.Нямдорж/, Соёлын өвийн цахим архивын бүрдүүлэлт /СӨҮТ-ийн Мэдээллийн технологи, аюулгүй байдлын газрын компьютер програмын инженер Ж.Даваацэрэн/, Олон улсын соёлын байгууллага, конвенц, холбогдох баримт бичиг /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл судалгааны газрын дарга М.Цэцэнбилэг/ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулалтыг сайжруулах чиглэлээр харилцан ярилцаж, санал солилцов.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилна“Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилнаМонгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гуравдугаар сарын 25, 26-нд шавь нарынхаа хамт шинэ уран бүтээлийн “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барих гэж байна.
  • Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан тоглолт болноНэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан тоглолт болноУлсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.”Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 22-нд Улсын Драмын эрдмийн театрт 13:00 цагт болно.
  • Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээОлон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээЖил бүрийн хавар Монголын Үндэсний Цирк дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх гэнэ. Тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай пудль нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох нь.
  • Дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарьДөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарьУрлагийн салбарын салаа мөчир дундаас сонгодог урлаг, дуурийн дуулаач, балеть мастерууд үзэгчдийн мэлмийг баясгаж оюуны боловсрол олгон, сэтгэлийн таашаал өгч байдаг. Ингээд дөрөвдүгээр сард ямар ямар тоглолт болох талаарх мэдээллийг хүргэе.
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.