2018-04-09 03:48

Музейн боловсролын ажилтан, багш нарт зориулсан сургалт, семинар боллоо

   Эх орныхоо арвин их баялаг түүхийг хүүхэд багачуудад таниулах, музейг хүүхдийн ертөнц болгох зорилгоор аймаг, нийслэлийн ЕБС-ын багш, музейн ажилтан, удирдлагууд гэхчилэн нийт 130 гаруй хүнийг хамарсан “Музейд суралцахуй” сургалтыг 4 сарын 05-ны зохион байгууллаа. 

 

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, нийслэлийн Боловсролын газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй уг сургалтын гол зорилго нь музейн боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн суурь боловсролын Түүх Нийгэм, Газарзүй, Монгол хэл бичиг, Дизайн технологи, Урлаг, Иргэний боловсрол, Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа хичээлийн хөтөлбөртэй уялдуулан сайжруулснаар музейн сургалтыг орчин үеийн сургалтын шаардлагад нийцсэн хөтөлбөрөөр баяжуулж, боловсролын ажилтны ур чадварыг дээшлүүлж, музейн багш бэлтгэх, музей сургууль хоорондын харилцааг уялдуулан холбоход оршино.

 

Музейн сургалт нь “албан бус” сургалтын нэг хэлбэр бөгөөд боловсролын байгууллагатай нягт уялдаа холбоотой ажилладаг. 

Музейн сургалтыг бодит үзмэр дээр тулгуурлан, ЕБС-ийн танхимын сургалтын төлөвлөгөөтэй нягт уялдуулж боловсруулсан хөтөлбөрийн дагуу явуулснаар суралцагчдын сурах идэвхи сайжирч, хамтран ажиллах бүтээлч үйл ажиллагаа нэмэгдэж, сургалтын чанар, үр дүн дээшилж, мэдлэг нь хэрэглээ болох төдийгүй музей, сургууль хоёрын харилцаа сайжран, музейн сургалтын хэрэгцээ үүснэ.

Музей нь өөрийн онцлогийг тусгасан сургалтын хөтөлбөртэй болох нь музейн боловсролын ажилтан ба ЕБС-ийн багш нарын мэргэжлийн ур чадвар дээшлэхэд дэмжлэг болж буйгаараа шинэлэг чухал ач холбогдолтой юм.

Дэлхий нийтэд музейн сургалтыг боловсролын байгууллагатай хамтран явуулж байна. Манай улсын хувьд ч музейд сургалт, боловсролын танхимууд байгуулагдаж, хүүхдийн танин мэдэхүйн боловсролд чиглэсэн хөтөлбөрт илүү анхаарал хандуулж эхэлж байна.

 

Тухайлбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарлаж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргасан. Энэ жилийн нээлттэй өдрөөр давхардсан тоогоор 400 гаруй мянган хүн музей үзжээ. Тэдний дийлэнх нь хүүхэд, залуучууд байсан.

Иймд  хүүхэд багачуудад музейн талаарх боловсрол олгож, эх орныхоо түүх соёлтой музейгээр дамжуулан танилцах боломж бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа. Цаашид ч энэ мэтчилэн олон сонирхолтой сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргажээ.

Сургалтад хамрагдсан боловсролын ажилтан, багш нар үр дүнтэй, өгөөжтэй, сонирхолтой сургалт боллоо гэж дүгнээд, сургалтаас олж мэдсэн зүйлээ сурагчиддаа дамжуулан хүргэх болно гэдгээ хэлсэн юм.  

Мөн ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч Х.Гүрүнг  “Музейгээр дамжуулан өвийн боловсрол олгох нь” сэдвээр илтгэл тавьж, олон улсын шилдэг туршлага, ололт амжилтаа хуваалцсан нь сургалтын бас нэг онцлох ажил боллоо.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ
  • Дуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн 04-р сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Герман улсаас жазз хөгжмийн нэртэй 2 хөгжимчин ирж байгаа гэнэ. Мөн тоглолтонд дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.
  •  Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ