2018-04-09 03:56

И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгынхан Улаанбаатар хотод тоглоно

   И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгын уран бүтээлчид ирэх 6 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр боллоо. 1937 онд байгуулагдсан тус чуулга П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхимд байрлаж хичээллэдэг бөгөөд дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм. Энэхүү чуулгын анхны тоглолт 1937 оны 8 дугаар сарын 29-нд Москва хотын “Эрмитаж” театрын тайзнаа болж байжээ. Тус чуулга 1983 оноос өнөөг хүртэл ОХУ төдийгүй дэлхий даяар аялан тоглолтоо тасралтгүй хийсээр ирсэн.  Анхныхаа аялан тоглолтыг 1942 онд Монгол Улсаас эхлүүлсэн түүхтэй. Тиймдээ ч улсдаа хамгийн олон аяллын тоглолт хийсэн хамтлагаар шалгарч, Оросын Гиннесийн номонд бичигджээ.

   Түүнчлэн тус чуулга нь 1966 онд Парис хотын Grand Opera театрын тайзнаа тоглосон анхны бөгөөд цорын ганц мэргэжлийн ардын бүжгийн чуулга юм. Мөн 1966 онд анх Италийн Милан хотын La Scala театрын тайзнаа тогложээ. Тус чуулгыг үүсгэн байгуулагч Игорь Александрович Моисеев нь дэлхийн бүжгийн урлагийн хөгжлийн хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан, ардын бүжгийг дэлхийн соёлын өмч болгон таниулсан 20 дугаар зууны агуу бүжигчин хүн юм. Тэрбээр тайзны урлагийн шинэ жанрыг бүтээж, ардын бүжгийн урлагийн тайзны шинэ загварыг бий болгосон гээд түүний байгуулсан гавьяа дуусашгүй. Тэрбээр профессор, бүжгийн салбар дахь олон улсын шагналуудын эзэн, хэд хэдэн академийн хүндэт гишүүн бөгөөд бүжгийн тухай нийтлэлүүд, “Би эргэн дурсаж байна... Амьдралаас урт айлчлан тоглолт” номын зохиогч билээ. 

Концертын хөтөлбөр

  1 дүгээр хэсэг:

  • Орос бүжиг   “Зун цаг”
  • Халимаг ардын бүжиг
  • Орос бүжиг   “Тал”
  • Молдав бүжгийн цуглуулга: “Хора”, “Чиокырлия”, “Жок”
  • Аджар үндэстний бүжиг “Хоруми”
  • Бүжгийн зураглал “Партизанууд”

   2 дугаар хэсэг:

  • Грек бүжгийн цуглуулга “Сиртаки”
  • Бессарабын цыгануудын бүжиг
  • Арагонская хота - бүжиг  
  • Аргентин хоньчины бүжиг “Гаучо”
  • Монгол Уран баримал - бүжиг
  • Тэнгисийн цэргийн флотын бүжгийн цуглуулга “Усан онгоцон дээрх өдөр”-“Алим”. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.