Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.

Энэ удаад тэрбээр тун сонирхолтой сэдвийг барьж авчээ. "U film" уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл болох "Ангарагаас ирсэн эмэгтэй" 18+ модерн драм жүжиг 5-р сарын 4-17-ны өдрийг хүртэл "АСЕМ ВИЛЛА" гэрт болох аж. Энэ удаад дан эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг тус жүжгийг бүтээж байгаагаараа мөн онцлог болжээ. 

Жүжгийг зохиолыг Р.Эмүжин, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри, жүжгийн гол дүр Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тогложээ. 

Ингээд ирэх сард нээлтээ хийх уг бүтээлээс жүжигчин Ундармаагийн уран бүтээлийн бас нэгэн өөр өнцөгийг харж болох юм.