2018-04-19 00:28

Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах “Хөгжлийн семинар” болно

   ЗГХА, Соёл, урлагийн газар СЭЗИС- тай хамтран оюутан залуусыг хүмүүнлэг, соёлтой, өв соёлоо дээдлэгч иргэн болгох төлөвшүүлэхэд чиглэсэн “ХӨГЖЛИЙН СЕМИНАР”-ийг зохион байгуулахаар боллоо. Тус семинар нь “ХӨШИГНИЙ АР ДАХЬ БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА" болон "ТҮҮХ, СОЁЛ"-той танилцах аяны хүрээнд  урлагийн байгууллагын уран бүтээл төрөх үйл явц болон мэргэжлийн сургуулийн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэдэг талаар урлагийн салбарын бүтээлч үйл ажиллагаа, түүх, соёлтай танилцах зорилготой юм.

   Энэхүү семинараар  СЭЗИС –ийн оюутнууд 1 сарын дотор “Чойжин ламын сүм музей”, “Улсын драмын эрдмийн театр”, “Монгол Улсын Консерватори” “Монголын Үндэсний музей”-тэй танилцах юм.

Зохион байгуулагчтай холбогдох мэдээлэл:

Соёл, урлагийн боловсрол олгох

аяныг зохион байгуулагч, санаачлагч:

 

СУГ-ын мэргэжилтэн З.Соёлмаа

Утас: 51/264944, soyolmaa@culture.gov.mn

СЭЗИС-ийн багш Ч.Энхболд /Ph.D/  

Утас: 99108064, chboogii@gmail.com

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.