Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Хотын Соёл” олон нийтийн аяны хүрээнд “25 дугаар суваг” телевизтэй хамтран “Мартагдсан бэлгэдлүүд” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн, иргэд, олон нийтэд Нийслэл хотын түүх болон хотын хуучны барилга, сүм хийд, хөшөө дурсгал, бэлгэдлүүдийн үүссэн түүх, түүхэн үйл явдлуудын талаар бэлтгэн хүргэж эхэлжээ.

   Тус цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар "Улаанбаатар хотын нэрийн тухай" өгүүлэх бөгөөд иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хотын соёлыг сурталчлан таниулахаар бүтээгдсэн тус нэвтрүүлгийг манай сайт та бүхэндээ цувралаар хүргэж байна.