2018-04-19 04:36

Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллоо

Өнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
Монголд жазз свинг тоглолтыг шинэ түвшинд харуулсан дуулалт, бүжиглэлт, дүрсжүүлэлтийг чадварлагаар нэгтгэн үзүүлсэн, нэг үгээр хэлбэл шоу, энтэртайнментад шинэ өнгө төрхийг авчирсан цоо шинэ өнгө аястай байсан юм. Нөгөө талаасаа зөвхөн тайзан дээр 80 орчим уран бүтээлчид гарсан том тоглолт болж чаджээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Эвент Солюшн” ххк, тоглолтонд Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжим болон Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид, Moon Dance, Nature Dance-ийн бүжигчид, ХБНГУ-ын хөгжимчид, зочин дуучнаар поп дива С.Наран, дуучин Ц.Хулан, Ж.Ариунжаргал мөн түүний багш Б.Дашдондог нар уг тоглолтонд оролцлоо. Тоглолтын ерөнхий найруулгыг жүжигчин Э.Ууганбаяр гадна тайз, дэлгэц болон зохион байгуулалтыг “Red Entertainment” хөгжим, тайз, гэрэл аппаратурыг “Sound of Mongolia” тус тус хийж гүйцэтгэжээ.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноМонголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноЗохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
  • МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМонгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
  • Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээДрамын театрын шинэ жүжгийн тов гарчээУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
  • Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал "Хайр намайг хөтөлсөн юм..." драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.
  • Төглөлдөр хуурч Чинбаа фенүүддээ Төглөлдөр хуурч Чинбаа фенүүддээ "Хязгааргүйн цаана" тоглолтоороо сар шинийн бэлэг баринаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо 2018 оны 09 дүгээр сарын 21,22,23-нд "Corporate Convention Centre"-ийн концертын танхимд хийсэн билээ. Тоглолтонд түүний зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдсон бөгөөд Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож нэгэн тансаг үдшийг үзэгчдэд бэлэглэсэн билээ. Тэгвэл Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Хязгааргүйн цаана" амьд тоглолтоо сар шинийн баярын өдрүүдэд Боловсрол телевизээр дамжуулан фенүүддээ хүргэх гэж байгаагаа зарлалаа.