2018-05-02 07:54

Монголын сайтын холбооны сэтгүүлч, админуудын уулзалт болно

   Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын холбоо, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газар, “ITOOLS” ХК хамтран “Сэтгүүлч, админуудын уулзалт-зөвлөгөөн”-ийг  2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр 14 цагаас  зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр цахим орчин дахь зохицуулалт, нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээ, мэдээллийн үнэ цэнэ өгөгдлийн сангийн аюулгүй байдал, цахим орчин дахь сэтгүүлчдийн үйл ажиллагааны талаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн  “ITOOLS” ХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Тамир, Монголын Сайтын холбооны гишүүн сайтуудад хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм байна.

   Та бүхнийг “Сэтгүүлч, админуудын уулзалт-зөвлөгөөн”-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт зөвлөгөөн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр 14 цагаас МУИС-ийн Номын сангийн 202 тоот тэнхимд болно.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу