2018-05-09 00:59

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Баянхонгор аймагт ажиллаж байна

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэнхимийн гишүүдийн хамт орон нутагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймаг нь 87.243 хүн амтай, нийт 26270 өрхтэй, 19 сум, аймгийн төв буюу Баянхонгор сум есөн багтай. Орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуй. Нийт хүн амын 45,8 хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг.

 

Томилолтын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа албаны бусад хүмүүсийн хамт Н.Биндэръяагийн нэрэмжит “Номгон” ахлах сургуульд зочилж сургуулийн үйл ажиллагаа, сургалтын үйл явцтай танилцлаа. Тус сургууль 1962 онд байгуулагдсан. 2160 сурагч, 138 багш ажилтантай. Нийт сурагчдын 50 хувь буюу 1100 нь 1-5 ангийн буюу бага ангийн хүүхдүүд. Суралцагчдын тоо их учраас бага сургууль нь үндсэн байрнаасаа хол үйл ажиллагаа явуулдаг. Голцуу аймгийн төвөөс зайдуу гэр хорооллын хүүхдүүд суралцдаг учраас сургуулийн өргөтгөлийн байрыг барих шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд уламжиллаа. Шаардлагатай төсөв хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаж шийдэж өгөхөө салбарын сайд амаллаа. 

 

Үүний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс болон Боловсрол, соёл урлагийн газрын дарга, мэргэжилтэн тэргүүтэй салбарын багш, ажилчидтай уулзаж, Засгийн газраас боловсрол, соёл, урлаг, спортын салбарт баримталж буй бодлого, хийгдэж буй шинэчлэлийн талаар танилцуулж орон нутаг тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. 

 

Аймгийн хэмжээнд төрийн өмчийн 35, хувийн өмчийн 7, нийт 42 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 7890 хүүхэд хамрагдаж байна. 2016-2017 оны хичээлийн жилтэй харьцуулахад цэцэрлэгийн бүлэгт  хүүхдийн тоо 401 буюу 7,5 хувь, хувилбарт сургалтын хүүхдийн тоо 66 буюу 3,1 хувиар өсөж СӨБ-ын хамран сургалт 87-89 хувь болон өсчээ. Багшлах боловсон хүчний хувьд аймгийн хэмжээнд 793 багш, ажиллагчид ажиллаж байгаагаас 222 буюу 28 хувийг үндсэн багш эзэлж байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад цэцэрлэгт ажиллаж буй багш, ажиллагчид 52-оор буюу 7 хувиар нэмэгдсэн ажээ. 

 

Ерөнхий боловсролын сургуулийн тухайд аймгийн хэмжээнд нийт 29 сургууль сургалтын үйл ажилллагаа  эрхэлж байгаагаас 55,5 хувь буюу 19 нь сумын төвд, 10,3 хувь буюу 3 нь багийн  төвд, 24,2 хувь буюу 7 нь Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж 1545 багш, ажиллагсад, үүнээс 1170 нь   эмэгтэй багш, ажилчид байдаг байна. Дотуур байрны тухайд нийт 24 сургууль 27 дотуур байртай. Дотуур байранд 1710 хүүхэд, үүнээс эмэгтэй сурагчдын тоо 952. 

 

Тулгамдаж буй асуудал аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын байр, “Номгон” сургуулийн өргөтгөл, “Номундалай” цогцолбор сургуулийн шинэ байр, “Тэмүүжин” хүүхдийн театрын дээврийн засвар, Соого Сейко сургуулийн спорт заал, Эрдэнэмандал ахлах сургуулийн дотуур байрыг шинээр барих зэрэг хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай асуудлууд байгаа юм байна.  Түүнчлэн багш нарын ур чадварыг сайжруулахад салбар яамнаас бодитой хөрөнгө оруулалт бүхий бодлого баримталж ажиллахыг аймгийн багш, ажилчид салбарын сайдаас хүслээ. 

 

 

Салбар яамнаас тулгамдаж буй хөрөнгө оруулалт, барилга, завсарын ажлын тухайд эрэмбэлж, шат дараатай дорвитой хөрөнгө оруулалт хийн ажиллах бодлого баримталж буйг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа уламжлаад дээрх асуудлуудыг ирэх оны төсөвт эрэмбийн дагуу суулгаж шийдэж өгөхөө амаллаа.   

Баянхонгор аймаг, 2018.05.08

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.