2018-05-09 01:08

Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

   Монголын эсрад,поп рок дууны ертөнцөд өөрийн тогтсон хэв маягийг гарган гарч ирж байгаа залуу дуучин Ш.Хүрэлбаатар /ХҮРЭЛЭЭ/ нь анхны бие даасан уран бүтээлийн цомог, тоглолтоо 2017 онд “МИНИЙ ДУРЛАСАН БҮСГҮЙ” нэртэйгээр үзэгч сонсогчиддоо амжилттай толилуулсан билээ.

   2018 онд уран бүтээлээ 20-р зууны шүлэг, аялгуу утга төгөлдөр дууны их мастеруудын дуунуудаас сэдэвчлэн сонгож 21-р зууны хүүхэд багачууд, сурагчиддаа хүргэх үүднээс доорх дуунуудыг албан ёсны зөвшөөрөлтөйгөөр шинэчилсэн хөгжмийн найруулга, дуугаралт, өнгө аястай мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдэж байгаагаар онцлог  бөгөөд тус цомог 10 дуутай “СУРАГЧ НАСНЫ ДУРСАМЖ” нэртэйгээр  худалдаанд гарахад бэлэн болоод байна.

   Тус цомгыг бүтээснээрээ мартагдах шахсан тэрхүү дуунуудыг одоо болон ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах, зааж сурган  хүмүүжүүлэн урлаг соёлын боловсрол олгоход гол зорилго оршино. Мөн 2018 онд төгсөж буй нийт төгсөгчиддөө зориулж “СУРАГЧ НАСНЫ ДУРСАМЖ” богино хэмжээний кино концерт бүтээхээр зураг авалтандаа орсон гэнэ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.
  • Хосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХос шаргын Бааска, Хос залуусын Бааска хэмээн түмэн олондоо алдаршсан Ая зохиогч, дуучин МУСТА Н.Баасандорж, дуучин МУСТА Н.Баасандорж нар хамтарсан “VIP” тоглолтоо хийхээр хэдийнээ бэлтгэлдээ оржээ. Тэрээр эцэг эхээс заяасан нэр нь хүртэл адил, ард түмнээс хайрлан хүндэтгэж авгайлж дууддаг алдар нь хүртэл адилхан уран бүтээлчид маань нийтийн дуу болон эстрад дууны урлаг хослон эгшиглэх “VIP” тоглолтоо ирэх 03 дугаар сарын 08-нд “Pyramid Event Hall”-д 19:00 цагаас хийх гэнэ.
  • "Хурд" хамтлагийн "Зураг шиг бүсгүй" тайзнаа амилнаКорпорейт хотел энд конвеншн центр "Хурд" хамтлагтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8-ны баярын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг мартын 8-ны үдшийг "Хурд" хамтлагийн дууг сонсон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оройн зоог барин нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.
  • "Зая гэгээнтэн" түүхэн дурсгалт жүжиг нийслэлд тоглогдоноШашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.