2018-05-10 05:09

Нийтийн дууны урлагт шинэхэн Цомог мэндэллээ

    Монголын нийтийн дууны урлагийн шинэ өнгө төрх болж уяхан хоолой ялдамхан дүрээр үзэгч сонсогч түмнийхээ сонор мэлмийг мялааж яваа Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Уг дуун цомогт орчин цагийн нийтийн дууны урлагийн сор болсон Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Ачит, Яруу найрагч МУСТА Болорцэрэн, МУСТА Цэрэнтогтох, Урьхан зэрэг олон уран бүтээлчидийн авъяас сэтгэл нийлж,  дуучин  Болдбаатарын Чанцалдуламын уяхан хоолойгоор амилсан  10 шилдэг  дуу багтсан гэнэ.

   Дуучин Болдбаатарын Чанцалдулам 2005 - 2010 онд СУИС –г  МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлага дор суралцан төгсөж уртын дуучин мэргэжилийг эзэмшсэн бөгөөд МУСТА Алтангэрэлийн Анхбаяртай хамтран уран бүтээлээ туурвиж хослон дуулсан олон сайхан дуунууд нь Монгол түмний хайр сэтгэлийн дуулал болж эгшиглэсээр ирсэн юм.

   Дуучин Анхбаяр, Чанцалдулам нар  2013 онд “Учрал холын чамтайгаа”  хамтарсан цомог гаргаж, “Учрал холын чамтайгаа”  хамтарсан тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ учирч байсан бол, 2016 онд мөн ”Цаг сэлгээтэй”  хамтарсан цомог, ”Цаг сэлгээтэй”  хамтарсан тоглолтоо нийслэлчүүддээ хүргэж эх орноо тойрон  20 аймгийн бүх сумдад давхардсан тоогоор  нийт  400 гаруй удаа тоглож амжижээ. Дашрамд дурьдахад  дуучин Чанцалдуламын  Аав Болдбаатар Ар хангай аймгийн Цэцэрлэг сумын харин   түүний Ээж Оюунцэцэг нь  Увс аймгийн Малчин сумын хүн юм билээ.  Дуучин бүсгүй  маань өөрөө  Эрдэнэт хотод төрж өссөн ч бага наснаас зуны амралтаар зорьж очин тоглож өссөн аав, ээжийнхээ нутгаар овоглох дуртай гурван нутагтан гэнэлээ. Тиймдээ ч Аавын нутаг Ар хангайн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэлд нэгдэн уран бүтээлч ах, эгч, нөхөдтэйгөө гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөж яваа уран бүтээлч бүсгүй.   

   Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгийн баяраа хайртай дотны хүмүүс, хүндэт үзэгч сонсогчидтойгоо хуваалцахаар 2018-05-16, ны өдрийг товлосон бөгөөд  “Дууланхан хүлээе” шинэхэн цомгийн баяр Монголын Залуучуудын Холбооны урлагийн танхимд 11 цагаас эхлэнэ.  Баярт “Монголын нийтийн дуучдын холбоо”, “Уран Бүтээлийн Тайхар нэгдэл”-н төлөөлөл болон Хүндэт багш МУГЖ Ц.Чулуунцэцэг, хамтран ажилсан хөгжмийн зохиолч, яруу найрагчид түүний хайртай дотны хүмүүс уран бүтээлийн нөхөд нь урилгаар оролцоно.   

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу