2018-05-14 02:15

Ховдын хөгжимт драмын театр эрдмийн театр болох зорилттой

   Монгол алтайн хязгаар дахь олон үндэстэн ястны өлгий нутаг Ховд аймагт 1930 онд “Ховд аймгийн олон ястны клуб” гэсэн томоохон клуб бий болсон нь өнөөгийн алтайн хязгаарын ууган театр болох Ховд аймгийн хөгжимт драмын театрын үндэс суурь байжээ. Түүхэн театрын үйл ажиллагааг төр засаг үнэлж 1970 онд “Алтан гадас” одонгоор шагнаж, 2009 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит болгожээ. Өнөөдөр тус театрт Найрал дуу, Хөгжим, Бүжиг, Драм, Үйлдвэр захиргаа гэсэн таван ангийн 67 уран бүтээлч, ажилчид ажиллаж, уран бүтээл туурвиж байна.

   Олон үндэстэн ястны урлагийг дэлхийн болон өөрийн орны сонгодог урлагтай хослуулан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд зорилготой тус театр нь олон үндэстэн ястны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд театрын дэргэд язгуур урлагийн хамтлагийг байгуулж тэрхүү хамтлагаараа дамжуулан язгуур урлагийн хосгүй нандин өв болох цуур, тууль, хөөмий, уртын дуу, морин хуур болон олон үндэстэн ястны өв соёлыг илэрхийлэх язгуур урлагийг ард түмэнд  дэлгэрүүлж яваа аж.

   2019 онд олон үндэстэн ястны “Эрдмийн театр” болох зорилт тавин ажиллаж буй тус хамт олон өнгөрсөн 68 жилийн түүхэн хугацаандаа дэлхийн болон өөрийн орны сонгодог дуурь, бүжгэн жүжиг, хөгжимт драм , драмын жүжиг, дуулалт жүжиг, концерт зэрэг  нийтдээ 390 гаруй уран бүтээлийг туурвин өөрийн алтан сандаа мөнхлөн үлдээсний зэрэгцээ шилдэг жүжгийн уралдаанд  7  удаа тэргүүн  байр, 6 удаа дэд байр эзэлж амжилттай ажилласан байна.

   Театр тулгамдсан асуудал театрын их засварын ажлыг 2019 онд багтаан хийх, театрыг олон ястны эрдмийн театр болгох зорилтын хүрээнд орон тоог системтэйгээр нэмэгдүүлэх, ялангуяа хөгжим ангийн орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхийг салбарын сайдаас хүсч, хөгжим, техник тоног төхөөрөмж, гэрлийн пульт зэргийг шийдэж өгөх шаардлагатай байгааг уламжиллаа. 

Ховд аймаг, Ховд хот, 2018.05.11

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан тоглолт болноНэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан тоглолт болноУлсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.”Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 22-нд Улсын Драмын эрдмийн театрт 13:00 цагт болно.
  • Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээОлон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээЖил бүрийн хавар Монголын Үндэсний Цирк дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх гэнэ. Тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай пудль нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох нь.
  • Дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарьДөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарьУрлагийн салбарын салаа мөчир дундаас сонгодог урлаг, дуурийн дуулаач, балеть мастерууд үзэгчдийн мэлмийг баясгаж оюуны боловсрол олгон, сэтгэлийн таашаал өгч байдаг. Ингээд дөрөвдүгээр сард ямар ямар тоглолт болох талаарх мэдээллийг хүргэе.
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.