2018-05-14 02:21

Баялаг сан хөмрөгтэй баруун Монголын төв музей

   Ховд аймгийн музей нь 1950 онд орон нутаг сурталчлах кабинет нэртэй 1 орон тоотой, 40 гаруй үзмэртэй анх байгуулагдаж байжээ. Байгуулагдсан цагаасаа хойш аж ахуй зохион байгуулалтын талаар улам бэхжиж, баруун Монголын ард түмэнд аймаг орон нутгаа сурталчлах ажлын хүрээ жилээс жилд өсч, 1967 онд Аймгийн орон нутаг судлалын музей, 1991 онд Аймгийн музей болон өргөжсөн бөгөөд 2011 оноос хойш өөрийн салбар музейтэй болон ажиллаж байна.

 

Салбар музейн талаар товч дурвал 2008-2012 онд Ховд Аймгийн Засаг даргын санаачилсан “Оюунлаг Ховд” Хөтөлбөрийн хүрээнд Ховд Аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан олон ястны “Өв соёлын хүрээлэн”-г барьж байгуулсан. Энэхүү хүрээлэн нь холын цуутай Ховд нутагт мянга мянган жилийн турш эв найртай амьдран ирсэн олон үндэстэн ястнуудынхаа өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлогийг харуулсан үндэсний соёлын өвийг төрөлх нутгийн зон олон ард иргэд болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд таниулах, ирээдүй хойчдоо өв соёлоороо бахархах, үлгэр дуурайл үзүүлэх, өвлүүлэн үлдээх соёл гэгээрлийн томоохон төв болон ажиллаж байна.

Тулгамдаж буй асуудал: Музейн барилга нь их засварт орж байгаагүй. 1980 оноос өмнө музей барилга нь халаалт, дулаан байдаггүй байсан. 1980 онд сантехникийн ажил хийгдсэн. Барилгад их засвар хийх шаардлагатай байгаа. Боловсон хүчин, орон тоог нэмэгдүүлэр шаардлагатай байгааг салбарын сайдад уламжиллаа.

Сан хөмрөг

Ховд аймгийн музейн сан хөмрөг нь 3100 гаруй үзмэртэй. Баруун Монголын олон ястны түүх соёлын хосгүй үнэт өв, үзмэрүүдээс авахуулаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрэмжит өрөө, өв соёлын хүрээлэн гэх мэт баялаг сан хөмрөгтэйгээр ард иргэдэд үйлчилж байна.

”Ард Аюушийн зарга”, Н.Хүүжав, 1962 он

Манжийн үеийн эрүү шүүлт

Манжийн харгислалын үед хүний толгой авдаг байсан цаазын сэлэм

Казак дээл хувцас

Тус музей нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тохижуулж өгсөн танхимтай. Энд түүний бага наснаас Ерөнхийлөгч болох хүртэлх намтар түүх, зураг хөрөг бүхий цахим сантайгаас гадна Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөхдөө өмсч байсан дээл хувцас, тамганы хайрцаг сэлт байдаг. 

“Байтагийн тулалдаан” диарам. Зураач Б.Равсал, Ү.Батмөнх, Л.Дамба, Б.Дашням нарын бүтээл,  1979 он

   Ховд аймгийн Булган сумын Байтагийн заставын хилийн манаанд Хаянхирваа ахлагчтай 10 хилчин 1948 оны 7-р сарын 8-нд гоминданы 150 гаруй цэрэгтэй хүч тэнцвэргүй тулалдаанд орж эх орныхоо дархан хилийг баатарлагаар хамгаалжээ. Манааны ахлагч Хаянхирваа нэг цэргээ хилээс 45 км-т орших заставт хэл хүргүүлэхээр явуулж, үлдсэн 9 цэргээ Бүдүүн харгайтын голын аман дахь Байтаг ууланд тараан байрлуулж, тосон байлджээ. Хүчээр давуу дайсны эсрэг гурван цагийн турш тулалдаж, Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нар дайсны гол хүчийг өөр дээрээ тогтоон барьж, эцийн сумаа дуустал байлдаж, үлдсэн ганц гранатаа тэслэн амь эрсджээ. Байтагийн тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан Б.Тэгшээ Ховд аймгийн Чандмань сум, Б.Гиваан Увс аймгийн Өлгий сум, Л.Даваадорж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нарыг 1948 онд Монгол Улсын Баатар цолоор нэхэн шагнажээ. 

Ховд аймаг, Ховд хот, 2018.05.11

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнааҮндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
  • Энэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууЭнэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууУлсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
  • Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.
  • Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайБүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайҮндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.