2018-05-14 02:26

“Гэгээн муза”-тай харьсан шилдгүүд

   Хүн төрөлхтний оюун санаа, авьяас билгийн гайхамшигт нэгэн туурвил болох театрын урлагийн уран бүтээлчдийн шилдгүүдэд олгодог “Гэгээн муза” наадам өчигдөр Улсын драмын театрт боллоо. Хоёр жил тутамд нэг удаа болдог энэхүү наадам сүүлийн жилүүдэд чансаа, оролцоогоо нэмэгдүүлж олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж ирсэн. Тиймээс наадамд оролцох бүтээлүүд улам чанаржиж, тэр хэрээр өрсөлдөөн хүчтэй болж ирсэнийг нэр дэвших бүтээлээс харагдана.

   “Гэгээн муза”  14 дэх удаагийн наадмын урьдчилсан шалгаруулалтад нийт гадаад, дотоодын 50 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шалгаруулалтад 26 нь үлдсэн байна. Сүүлийн шатанд үлдсэн бүтээлүүдийг Драмын театрын тайзнаа тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд тоглосон юм. Ингээд өчигдөр шилдгийн шилдгүүд тодорлоо.

   “Гэгээн муза” наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Укриан улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид ажилласан байна. Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж болон Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар уригдан ажиллажээ.

Ингээд “Гэгээн муза 2018” наадмын шилдгийн шилдгүүдийг танилцуулья:

                                                       “ЯРЬДАГ МОД” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ ГРАНПРИ ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгуулагдлаа.

Наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналыг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ хүртсэн. Тус жүжгийг Б.Мөнх-Амьдрал бичиж өөрөө найруулан тавьжээ. Энэ жүжиг Хүүхдийн жүжгийн төрлөөс дараах шилдэг зохиолч, найруулагч, тайзны зураач, хөгжмийн зохиолч, эмэгтэй гол дүр, эрэгтэй туслах дүрийн шагналыг авсан юм. Тиймээс энэ жилийн Гранпри шагнал Дорнод аймгийн театрын уран бүтээлчдэд очсон.

Орон нутгийн ууган театр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй. Театрын уран бүтээлчид онцгой бүтээлтэй байж түүнийгээ “Гэгээн муза” наадмаар үнэлүүлж чадлаа.

 
ЭНЭ ТУХАЙ ...

Дорнод аймгийн театрын дарга Л.Наранхүү 'Энэ удаа “Манлай баатар” дуулалт жүжиг, мөн 'Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ өрсөлдөж байна. Дорнод аймгийн драмын театр орон нутгийн ууган театр гэж явдаг. 2018 онд түүхт 70 жилийн ой тохиож байна. Тиймээс ойн хүрээнд хийгдэх олон ажлууд байгаа. Театрын уран бүтээлчид Сүхбаатар, Хэнтий аймгийн театрын уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлийг байнга хийдэг.' гэж наадмын өмнө өгсөн ярилцлагандаа дурдаж байсан юм. 

 

Б.БААТАР НАЙРУУЛАГЧИЙГ ДУРССАН ҮДЭШ

Драмын жүжгийн төрөлд Улсын драмын эрдмийн театрын “Адууны түүх”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, Улсын хүүхэлдэйн театрын “Монгол ардын суут”, “Black box” театрын “Годог хүлээсэн нь” болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Далан худалч” бүтээлүүд нэр дэвшсэн юм.

Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор “Монгол ардын суут” жүжгээрээ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од шалгарсан. Мөн драмын жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг “Жаргаагүй нар” жүжгийн Нацагдоржийн дүрээр Б.Шинэбаяр, эмэгтэй гол дүрийн шагналыг “Годог хүлээсэн нь” жүжгийн Эстрагоны дүрээр Д.Оюунзул авсан юм.

Театрын найруулагчийн урлаг гэдэг. Тиймээс хамгийн хүндтэй шагнал бол шилдэг найруулагч байдаг. Энэ удаагийн драмын жүжгийн төрөлд “Монгол ардын суут” жүжгийн найруулагч Б.Баатар агсан тодорсон.

Б.Баатар агсны тухай дурсамжийг Ардын жүжигчин С.Сарантуяа хэлсэн юм. Тэрбээр “Бид бүгдээсээ холдоод бурхны оронд байгаа ч гэсэн үнэхээр найруулагчийн маань хийсэн бүтээсэн цаг үргэлж энэ тайзан дээр мөнх оршдог юм байна гэдгийн нэгэн илрэл харагдаж байна. Түүний хамгийн сүүлийн бүтээл, чөмгөө шавхаж, зүрхээ шаналан байж хийсэн хоёр бүтээл нь “Гэгээн муза” наадамд нэр дэвшлээ. Би олон зүйл хэлмээр санагдаж байсан ч үнэхээр хэцүү байна. Ганцхан зүйлийг хэлье. Би Б.Баатар найруулагчаас жүжигчин хүн тайзан дээр амьд байхын утга учрын увидасыг авсан юм шүү. Олон олон жүжигчин, уран бүтээлчийнхээ өмнөөс таньдаа мэхийн ёслоё.” гэлээ. Түүнийг танхимд цугласан олон түмэн энэ үдэш дурсаж байлаа.

 

Н.НАРАНБААТАР ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ ӨНДӨР ГЭГЭЭН

“Гэгээн муза 2018” олон улсын наадмын хөгжимт драмын төрөлд Завхан аймгийн Хөгжимт драмын театрын  бүтээл “Өндөр гэгээн”, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Манлайбаатар” болон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Алтан хундага”, “Хайр шингэсэн тоорой” бүтээлүүд нэр дэвшсэн юм.

Эндээс “Алтан хундага” жүжиг шилдэг тайзны зураач, шилдэг эмэгтэй дүр, шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн. Тэгвэл хөгжмийн зохиолч В.Боролдой “Манлайбаатар” жүжгээр шилдэг хөгжмийн зохиол шагналыг хүртэж, Дорнодын театрын шагналыг дахин нэгээр нэмлээ. Харин энэ төрөлд Завхан аймгийн уран бүтээлчид гурван номнацийн эзэн болсон юм.

Халхын тамгатай 13 хутагтын 10 нь мэндэлсэн  Завхан аймагт анхдугаар Богд Жавзандамба хутагтын гэгээн дүрийг амилуулсан “Өндөр гэгээн” жүжиг нутгийн иргэдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй зохиолч, яруу найрагч Ц.Бавуудорж тус бүтээлээрээ Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналыг хүртээд байсан. Тэгвэл “Гэгээн муза” наадамд алс холоос ирэн анх удаа өрсөлдөхдөө “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр залуу жүжигчин Ч.Лхагвадорж шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг авсан юм. Тэрбээр

“Залуу хүний хувьд энэ том дүрийг авна гэдэг их л ховор боломжийн нэг байсан. Сургуулиа төгсөөд удаагүй надад бол ахадмаар дүр шүү дээ. 2017 оны хавар зохиол ирж, уншлаганд орсон. Одоогоос яг жилийн өмнө Н.Наранбаатар найруулагч аймгийн театрт очиж, дүрийн сонголтыг хийж байсан. Миний хувьд хамт олныхоо дэмжлэгээр дүрээ бүтээлээ. Өндөр гэгээн дүр гэнэт надад ирсэн юм шиг. Эсвэл буян заяагаараа ирсэн байх гэж билгэшээдэг.” гэж ярилцлагандаа хэлж байсан.

“Хүмүүс гол дүрийн жүжигчдийг шилдэг нь гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ туслах дүргүйгээр тэд хэн ч биш” гэж нэрт жүжигчин Кевин Костнер хэлсэн байдаг. Тиймээс гол дүрийг улам бүр тодотгож байдаг туслах хөгжимт жүжгийн шилдэг туслах дүрийн шагналыг “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр Б.Сандуйжав авсан юм. Тэрбээр “Би зургаан удаа “Гэгээн муза” наадамд нэр дэвшсэн. Энэ жил энэхүү хүндтэй шагналыг авлаа. Бүх багш нартаа баярлалаа. Төслийн ерөнхий удирдагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ерөнхий продюсер Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Гүйцэтгэх продюсерээр Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын дарга Г.Солонго болон театрын уран бүтээлч, хамт олондоо халуун талархал илэрхийлье. Охин минь өглөө гарахад “Та шагнал авах гэж байгаа юмуу” гэхээр нь “үгүй ээ шагналын эзэн тодроогүй байгаа” гэтэл “та аваарай” гэж байсан. Үнэхээр охины хэлснээр боллоо.” гэсэн юм.

Харин хөгжимт драмын жүжгийн шилдэг найруулагчийн шагналыг “Өндөр гэгээн” жүжгээрээ Төрийн соёрхолт Н.Наранбаатар авлаа. Тэрбээр 'Тийм байлгүй дээ Өндөр гэгээн. А.П.Чехов хэлэхдээ хүнийг таньж мэдье гэвэл юу шүтдэгийг нь сонс гэж хэлсэн байдаг. Өндөр Гэгээн юу хүсч мөрөөдөж байсныг энэ жүжгээр харуулахыг хүссэн. Завхан аймгийн нийт уран бүтээлчид, хөдөлмөрчид та бүхэндээ баярлалаа. Та бүхнийг Гэгээн муза ивээх болтугай.' гэсэн юм.

Ийнхүү Драмын театрын шилдгийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмын “Гэгээн муза 2018” наадмын шилдгүүд тодорлоо.

Гэрэл зургийг Б.ЧИМГЭЭ

ШИЛДГҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ:

“ГЭГЭЭН МУЗА” 14 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ТЕАТРЫН ИХ НААДМЫН ШИЛДГҮҮД

ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

  • “Адууны түүх” /УДЭТеатр/
  • “Жаргаагүй нар” /УДЭТеатр /
  •  “Би эндээс явахгүй” /УДЭТеатр/
  • “Монгол ардын суут” /УХүүхэлдэйнТеатр/
  • “Годо-г хүлээсэн нь” /Black box театр/
  • “Далан худалч” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/

 Шилдэг найруулагч

  • Ч.Түвшин                                  “Жаргаагүй нар” жүжгээр
  • Н.Наранбаатар                         “Би эндээс явахгүй” жүжгээр
  • Б.Баатар                                  “Монгол ардын суут” жүжгээр /шилдэг/
  • Б.Баатар, Г.Ган-Очир               “Адууны түүх” жүжгээр
  • М.Боролдой                            “Годо-г хүлээсэн нь” жүжгээр
  • З.Далай                                    “Далан худалч”  жүжгээр

Шилдэг тайзны зураач

  • Т.Алтан-Од, О.Баярмагнай       “Жаргаагүй нар” жүжгээр
  • О.Баярмагнай                         “Адууны түүх”  жүжгээр /шилдэг/
  • В.Энх-Амгалан                         “Монгол ардын суут” жүжгээр
  • С.Гантулга                               “Далан худалч” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч

  • Б.Бямбабаяр                           “Жаргаагүй нар” жүжгээр
  • Т.Сэр-Од                                  “Монгол ардын суут” жүжгээр /шилдэг/

Шилдэг эрэгтэй гол дүр

  • Б.Шинэбаяр                            “Жаргаагүй нар”  жүжгийн Нацагдоржийн дүрээр /шилдэг/
  • Г.Мягмарнаран, С.Болд-Эрдэнэ, Э.Тодгэрэл -“Адууны түүх”  жүжгийн Холстмерийн дүрээр
  • О.Гэрэлсүх                              “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигийн дүрээр
  • Г.Мөнхжаргал                          “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Эстрагоны дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Н.Баярмаа                               “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүрээр
  • Н.Баярмаа                               “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаагийн дүрээр
  • Д.Оюунзул                              “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр /шилдэг/

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • А.Чингүн                                 “Жаргаагүй нар”  жүжгийн Намдагийн дүрээр
  • Б.Шинэбаяр                            “Адууны түүх”  жүжгийн Жанжаагийн дүрээр /шилдэг/
  • Г.Амгаланбаатар                      “Би эндээс явахгүй”  жүжгийн Цэвэгийн дүрээр
  • Д.Баттөмөр                              “Би эндээс явахгүй” жүжгийн Жамцын дүрээр
  • Б.Сүхчулуун                            “Далан худалч” жүжгийн Данжаадын дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Б.Одончимэг                            “Би эндээс явахгүй” жүжгийн Сэржмаагийн дүрээр
  • Ж.Оюундарь                           “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр /шилддэг/
  • Я.Өнөртуул                              “Монгол ардын суут” жүжгийн Согтуу хүүхний дүрээр
  • Д.Болортуяа                            “Далан худалч” жүжгийн Пагмын дүрээр

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

  • “Өндөр гэгээн” /Завхан аймгийн ХДТеатрын бүтээл/
  • “Манлайбаатар” /Дорнод аймгийн ХДТеатрын бүтээл/
  • “Алтан хундага” /ӨМӨЗО-ны Ордос хотын Хангин хошууны Улаан мөчир/
  • “Хайр шингэсэн тоорой” / ӨМӨЗО-ны Дэдэма урлагийн төв/

Шилдэг найруулагч

  • Н.Наранбаатар                       “Өндөр гэгээн” жүжгээр /шилдэг/
  • Ч.Найдандорж                         “Манлайбаатар” жүжгээр
  • н.Лхагважаргал                        “Хайр шингэсэн тоорой” жүжгээр
  • Г.Навчинхуар                           “Алтан хундага” жүжгээр

Шилдэг тайзны зураач

  • Т.Ганхуяг                                  “Өндөр гэгээн” жүжгээр
  • Я.Санжаасүрэн                        “Манлайбаатар” жүжгээр
  • С.Ариунболд, В.Сэргэлэн       “Алтан хундага” жүжгээр /шилдэг/

Шилдэг хөгжмийн зохиолч

  • Т.Сэр-Од                                  “Өндөр гэгээн” жүжгээр
  • В.Боролдой                             “Манлайбаатар” жүжгээр /шилдэг/
  • Н.Жанцанноров, Б.Алтанхуяг  “Хайр шингэсэн тоорой” жүжгээр
  • Ш Вий Дун, Х.Очирхуяг            “Алтан хундага” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

  • Ч.Лхагвадорж                          “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр /шилдэг/
  • Ц.Төмөрбаатар                        “Манлайбаатар” жүжгийн Манлайбаатарын дүрээр
  • Боо Таяан Боо                         “Хайр шингэсэн тоорой” Мөнхөөгийн дүрээр
  • Ж.Гэрэлт                                 “Алтан хундага” жүжгийн Эвт мэргэний дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Зулаа                                       “Хайр шингэсэн тоорой” Соёлын дүрээр
  • Ш.Ургаа                                   “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн дүрээр /шилдэг/

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Б.Сандуйжав                           “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр /шилдэг/
  • н.Дамба                                   “Хайр шингэсэн тоорой” Насангийн дүрээр
  • Вийшодун                                “Алтан хундага” жүжгийн Зэвт сумын дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Б.Ариунзаяа                             “Өндөр гэгээн” жүжгийн Манжийн хатны дүрээр
  • В.Алтангоо                              “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр /шилдэг/

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

  • “Царцаа Намжил” /УДЭТеатр/
  • “Ярьдаг мод” /Дорнод аймгийн ХДТеатр/
  • “Эвтэй 4 амьтан” /ӨМӨЗОрны Ордос хотын Хангин хошууны Улаан мөчир/
  • “Мандрагора” /Аргентин/

Шилдэг жүжгийн зохиолч

  • Б.Хишигзаяа, Я.Баяраа            “Царцаа Намжил” жүжгээр
  • Б.Мөнх-Амьдрал                     “Ярьдаг мод” жүжгээр /шилдэг/
  • Ү.Ванзйлноров                         “Эвтэй 4 амьтан” жүжгээр

Шилдэг жүжгийн найруулагч

  • Б.Хишигзаяа                             “Царцаа Намжил” жүжгээр
  • Б.Мөнх-Амьдрал                     “Ярьдаг мод” жүжгээр /шилдэг/
  • Г.Навчинхуар                           “Эвтэй 4 амьтан” жүжгээр

Шилдэг тайзны зураач

  • Л.Цэрэндулам                         “Царцаа Намжил” жүжгээр
  • Г.Доржгочоо                            “Ярьдаг мод” жүжгээр /шилдэг/
  • С.Ариунболд, В.Сэргэлэн        “Эвтэй 4 амьтан” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч

  • Б.Цацрал                                 “Царцаа Намжил” жүжгээр
  • Ө.Ариунбаатар                        “Ярьдаг мод” жүжгээр /шилдэг/
  • Р.Дорноо, Ду Вий Гун              “Эвтэй 4 амьтан” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

  • Б.Золжаргал                            “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр /шилдэг/
  • Э.Батмөнх                                “Ярьдаг мод” жүжгийн Мандахын дүрээр
  • Хуан Круз                                “Мандрагора” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Т.Халиунсор                            “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр /шилдэг/
  • Ш.Нараа                                   “Эвтэй 4 амьтан” жүжгийн Үнэгийн дүрээр
  • Агеда Андреа                           “Мандрагора” жүжгээр

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Э.Тодгэрэл                              “Царцаа Намжил” жүжгийн Муурын дүрээр
  • Э.Батболд                               “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр /шилдэг/
  • В.Агаар                                    “Эвтэй 4 амьтан” жүжгийн Бичийн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Э.Оюундарь                             “Царцаа Намжил” жүжгийн Хатны дүрээр
  • Б.Золзаяа                                “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр /шилдэг/
  • Ш.Ургаа                                   “Эвтэй 4 амьтан” жүжгийн Шувууны дүрээр


НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

  • “Labyrinth-Төөрөх хонгил” /Монгол/
  • “Нохойн хурим” /Монгол/
  • “Итгэлийг эвдэгч” /Монгол/
  • “Бэрд” /Монгол/
  • “Цагаан толбо” /Монгол/
  • “Үг +үгүй=1” /Монгол/
  • “Үнэртэнд шунагч” /Монгол/
  • “Муур байсан ч болоосой” /Украйн/

Шилдэг зохиолч

  • Г.Мишээл                                 “Итгэлийг эвдэгч” жүжгээр
  • Я.Баяраа                                 “Цагаан толбо” жүжгээр /шилдэг/
  • Э.Дашзэвэг                              “Үнэртэнд шунагч” жүжгээр
  • Неда Неждана                          “Муур байсан ч болоосой” жүжгээр

Шилдэг найруулагч

  • О.Итгэл                                    “Labyrinth-Төөрөх хонгил” жүжгээр
  • Г.Мишээл                                 “Нохойн хурим” жүжгээр
  • Э.Дашзэвэг                              “Үнэртэнд шунагч” жүжгээр
  • Л.Энхбаяр                               “Цагаан толбо” жүжгээр
  • С.Мягмар                                 “Үг +үгүй=1” жүжгээр
  • Володымир Завалник              “Муур байсан ч болоосой” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин

  • Г.Номуун                                  “Labyrinth-Төөрөх хонгил” жүжгээр
  • Ч.Уранбилэг                            “Нохойн хурим” жүжгээр /шилдэг/
  • Ханна Яремчук                         “Муур байсан ч болоосой” жүжгээр                            

Шилдэг эрэгтэй жүжигчин

  • Г.Мишээл                                “Итгэлийг эвдэгч” жүжгээр /шилдэг/
  • Г.Баттөр                                  “Бэрд” жүжгээр
  • Г.Алтангэрэл                           “Цагаан толбо” жүжгээр
  • Г.Мөнхжаргал                          “Үг +үгүй=1” жүжгээр
  • Н.Гансэлэм                              “Үнэртэнд шунагч” жүжгээр

 Эх сурвалж: NEWS.mn Ч. Болорчулуун 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнааҮндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
  • Энэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууЭнэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууУлсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
  • Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.
  • Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайБүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайҮндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.