2018-05-14 02:31

“Бидний театр” жүжгийн уралдаан шилдгүүдээ шалгарууллаа

   Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын Драмын Эрдмийн Театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилгоор “БИДНИЙ ТЕАТР” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгууллаа.

   Жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдаж Нийслэлийн Eрөнхий боловсролын 100 гаруй сургуулийн 10.000 гаруй сурагчдад уралдааны жүжгүүд хүрсэн. Хоёрдугаар шатны шалгаруулалт Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд 2018 оны 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулж дүнгээ гаргав.

   “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслолд Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар шагналыг гардуулан өглөө. Уралдааны ерөнхий шүүгчээр Улсын Драмын эрдмийн театрын найруулагч МУСТА Ч.Түвшин, Соёл, урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч М.Ариунжолоо, Улсын Драмын эрдмийн театрын Захиргааны албаны дарга О.Гэрэлсүх нар ажиллаж шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг жүжгүүдийг тодруулсан.

  Уралдааны шилдэг найруулагчаар Баянгол дүүргийн “Кихот ноён” жүжгийн найруулагч Б.Болдхүү тодорч Шилдэг туслах дүрүүдээр Баянгол дүүргийн сурагч Н.Арилжмаа, Чингэлтэй дүүргийн сурагч Н.Эрхэмзөнч, Шилдэг гол дүрүүдээр Налайх дүүргийн сурагч Э.Болорцэцэг, Сонгинохайрхан дүүргийн сурагч Н.Баярбаясгалан нар шалгарлаа. Монгол Улсын Соёл, урлагийн их сургуульд суралцах урилгыг Баянгол дүүргийн сурагч Э.Долгион, Хан-Уул дүүргийн сурагч О.Түмэнхүслэн нар гардан авлаа.

   Багийн нийлбэр оноогоор Хан-Уул дүүргийн жүжгийн баг “Парисын дарь эхийн сүм” жүжгээр Нэгдүгээр байр, Баянгол дүүргийн жүжгийн баг “Кихот ноён” жүжгээр Хоёрдугаар байр, Сонгинохайрхан дүүргийн жүжгийн баг “Зуны шөнийн зүүд” жүжгээр гуравдугаар байрт тус тус шалгарсан юм. Энэ удаагийн жүжгийн уралдаан хүүхэд багачуудад дэлхийн сонгодог зохиолуудыг таниулаад зогсохгүй соён гэгээрүүлэх өндөр ач холбогдолтой уралдаан байлаа. Уралдааныг зохион байгуулахад хамтран ажилласан болон уралдаанд оролцон нийт хүүхдүүддээ баярласан талархсанаа илэрхийлж байна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнаа“Уул усны шивнээ” тоглолт удахгүй тайзнааҮндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан. Харин одоо тус театрын уран бүтээлчид энэ сарын 18 -нд 18.00 цагт "Уул усны шивнээ " шинэ уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй ажээ.
  • Энэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууЭнэ оны хамгийн нандин үдэш “Snow Melody”-д тавтай морилно ууУлсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх биз ээ.
  • Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болноҮндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.
  • Бүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайБүжгийн урлагийг гайхимшгийг мэдрүүлэх “Хувьсахуй” үдэшт саатаарайҮндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн охидын хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “ХУВЬСАХУЙ” тоглолтоо “Корпорейт конвеншн” центрд толилуулахаар болжээ.
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.