2018-05-21 01:11

Монголын үндэсний музей олон улсын музейн өдрийг тэмдэглэлээ

   Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын Үндэсний музей “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, Шинэ олон нийт” уриатай арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар үг хэллээ. Тус нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төлөөлөл оролцсон юм. Олон улсын музейн өдрийн хүрээнд тус музей нь дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

 

Монголын Үндэсний музейн төв, албадуудын танилцуулга 

  • “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, Шинэ олон нийт” Д.Бумаа /Монголын Үндэсний музейн Музей судлал-мэргэжил арга зүйн төвийн дарга/
  • “Музейн эрдэм шинжилгээний ажил ба хамтын ажиллагаа” Ж.Баярсайхан /Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга/
  • “Музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт” Б.Эрдэнэцэцэг /Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн эрхлэгч/ зэрэг сэдвээр танилцуулга хийсэн юм.
  • “Музейд амилсан Алунгоо эхийн домог” жүжигчилсэн тоглолт
  • Монголын Үндэсний музейд сайн дурын ажилтан ажиллуулах танилцуулга

Лекц

  • “Музей ба аялал жуулчлал” Б.Ишбалжир /Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал/

Тэмцээн уралдаан

  • АХА асуулт хариулт

Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, Шинэ олон нийт” сэдвийн хүрээнд музейн үзэгчдийн дунд зохиож I, II, III байр шалгаруулах, дөрвөн бэрх- “Музей үзэх эрхийн бичиг” хожих 18 азтан тодруулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн Монголын Үндэсний музейд “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эртнээс эдүгээ” үзэсгэлэн 2018.05.14-2018.05.28-ныг хүртэл нийтэд дэлгэгдэж байна.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.