2018-05-21 01:16

“The Voice"-ийн шилдэг дөрвөн оролцогч тодров

   Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл өчигдөр шилдэг найман оролцогчийн тоглолт болж, финалд өрсөлдөх дөрвөн оролцогч тодорсон. Энэ удаа шүүгч тус бүрээс шалгаран үлдсэн хоёр оролцогчийн нэг нь үзэгчийн саналаар сүүлийн шатанд үлдлээ.

   “The Voice of Mongolia” шоунд анх 108 оролцогч оролцсоноос 66 нь хоёрдугаар  шатанд үлдэж, цааш өрсөлдсөн. Тэднээс одоо дараах дөрвөн оролцогч үлдээд байна.

   Шүүгч Д.Отгонбаярын багаас мэргэжлийн дуучин гэх тодотголтой оролцогч А.Болормаа, С.Ононбатын багаас шат бүрт өсч яваа Б.Өсөхбаяр үлдсэн. Тэгвэл Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал финалд өрсөлдөх эрхийг авсан бол Д.Уламбаярын багаас арван жилийн дунд сургуулийн сурагч Ц.Энгүүн багийнхаа 16 оролцогчийн төлөөлөн шалгарлаа.

Энэ удаа ялагч болон дасгалжуулагч нарын сэтгэгдлийг хүргэе.

А.Болормаа

  • Охин, бид хоёрын мөрөөдөл байх болно. Би хагас шигшээд оролцож байгаа оролцогчдоос насаар эгч. Тиймээс хамгийн ахмад нь болж байна. Мэдээж мэргэжлийн гэх тодорхойлолтой надаас үзэгчид их зүйл хүлээж байгаа. Би үзүүлбэрээрээ бүх эмэгтэйчүүдийг хүчтэй байхыг харуулахыг зорьсон. Би ч гэсэн тэр хэрээр хүчтэй байх болно. Намайг дэмжсэн бүгдэд баярлалаа.

Дасгалжуулагч шүүгч Д.Отгонбаяр

  • Манай багийн хүчтэй оролцогчийн нэг бол тэр байсан. Тэр явсаар байна. Түмэн олон минь түүний төлөө харамгүй саналаа өгсөн. А.Болормаа маш хүчтэй, эрэмгий өрсөлдөгч. Хэр баргийн эмэгтэй хүнд байдаггүй хүчтэй хоолой түүнд бий. Тиймээс бид үүнийг харуулах болно.


Б.Өсөхбаяр

  • Би өөрийнхөө дууг хүмүүст хүргээд тэдний жаргалтай байгаа тэр сайхан мэдрэмжийг харах сайхан байдаг. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Манай багаас надтай хамт үлдэж хагас шигшээ хүртэл явсан Э.Энхсүх ах болон гэр бүлийнхэндээ талархаж байна. Миний өрсөлдөгч намайг үргэлж дэмжиж байлаа. Гайхалтай байна.   

Дасгалжуулагч, шүүгч С.Ононбат:

  • Бид энэ шоуны явцад маш олон дууг олон янзаар хийх гэж оролдсон. Дуулж байгаа дуу болгон, гарч байгаа авиа бүр түүний хүсэл мөрөөдлийг илэрхийлж байгаад би эргэлзэхгүй байна. Тиймдээ ч Өсөхбаяр бүгдийн хайрын тухай дууг дууллаа. Энэ бол хэцүү даалгавар байсан. Амархан дууг дуулах хамгийн хэцүү байдаг. Хүний сэтгэлд хүрсэн дууг дуулж, дахин амилуулахад маш их цаг хугацаа шаарддаг.


Ж.Ариунжаргал

  • Хүний амьдралд онцгой мөч гэж байдаг бол тэр мөч нь одоо. Учир нь үзэгчид намайг дахин сонсохыг хүссэн учраас саналаа өгсөн байх. Мэдээж шат ахин оролцож байгаа оролцогч бүр надад чухал. Бүх хүмүүст дуулсан дуугаа өөрийнхөөрөө хүргэхийг хүсдэг. Сэтгэл маш өндөр байна. Надад маш том хариуцлага ирлээ.

Дасгалжуулагч, шүүгч Д.Болд

  • Манай багийн Ж.Ариунжаргал шат болгонд төгс гүйцэтгэл, дуулалтыг хийсээр ирсэн. Бид яаж дотроосоо дуулахыг харуулахыг хүссэн. Бэлтгэлийн зааланд манай багийнхан байнга ярьдаг. Дууг зүрх сэтгэлээсээ дуулах хэрэгтэй. Дууг хэн ч дуулж чадна. Гэхдээ дотоод сэтгэлээрээ хүний зүрх сэтгэлд хүрч чадна гэдэг бол давуу тал. Бидний бэлтгэсэн дуу 100 хувь хүрч чадлаа.

Ц.Энгүүн

  • Би жирийн нэгэн охин байсан бол өнөөдөр хүн бүрийн мэддэг Энгүүн болж хувирсан. Бүх зүйл надаас шалтгаална гэдгийг ойлгож байна.  Манай багт олон хүчтэй өрсөлдөгч байсан. Ука шүүгч намайг сонгосон. Энэ сонголт бол тэнгэрээс од шүүрэхтэй адил сэтгэгдэл төрж байлаа. Итгэлийг нь алдахгүй хичээх болно. Надад олон хүн захидал бичсэн. Би тэр  бүгдийг уншиж байгаа. Ийм том итгэл хүлээлгэж байгаа та бүхэндээ баярлалаа.

“Миний охины сайхан дуулдаг, авьяастай гэж хэлэх олон хүн байна. Энэ хэрээр түүний амьдрал олон түмний өмнө маш их ил болдог юм байна. Ээж хүний хувьд санаа зовоож байна. Энэ олон хүний хүндэтгэлийг хүлээж явна гэдэг бол маш том хариуцлага болно.” хэмээн түүний ээж хэлсэн юм.  

Дасгалжуулагч, шүүгч Д.Уламбаяр түүний талаар хэлэхдээ “Би Энгүүнийг энэ шат хүртэл явна гэж маш их итгэлтэй байсан.”

Ийнхүү өнгөрөгч нэгдүгээр сард эхэлсэн “The Voice of Mongolia” шоуг өндөрлөх дөхлөө. Шоуны финалын шалгаруулалтыг ирэх ням гаригт болж, ялагчийг харах үлдлээ.

Дасгалжуулагчдын хэлснээр сэтгэл зүрхийг хүмүүст хүргэж, хүчтэй хоолойн цар хүрээг харах, “voice”-оор амьдарч байгаа монголчуудад жинхэнэ “voice”-ыг мэдрүүлэхийг тэд амалсан. Ирэх ням гаригт эргэн “Монгол HD” телевизийн дэлгэцийн өмнө уулзацгаая.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.