2018-05-24 01:29

"Харанга"-ынхан "Хайрла" гэдэг үгийг сануулна

   “Алдрын од” одонт “Харанга” хамтлагийн 30 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтан тус хамтлагийнхан “Хайрла...” нэртэйгээр уран бүтээлийн тоглолтоо ирэх зургадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд "UB Palace"-ын концертын их танхимд тоглохоор болжээ.

   “Харанга” хамтлаг анх 1989 онд “Амьдрал” тоглолтоо хүргэснээс хойш бүрэн хэмжээний 20 гаруй тоглолтыг тоглосон байна. Энэхүү “Хайрла...” тоглолтын бэлтгэлд хамтлагийн гишүүд орсон бөгөөд өнөөдөр тоглолтын талаарх мэдээллийг өглөө.

   “Бидний амьдарч буй нийгэмд сайн зүйл олон байгаа хэдий ч бухимдаж, уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байна. Мөн бие биенээ элдвээр муухайгаар хэлж, сошиалд хэтэрхий ихээр доромжлолыг хэлдэг болжээ. Сайн тал нь их байгаа ч саар тал нь давамгайлах гээд байна. Болж өгвөл нэгийг бариад шоронд оруулчий, эсвэл сэтгэл санааны дарамт өгч дайрах гээд их өөдгүй араншин гардаг болжээ. Наад захын замын хөдөлгөөний дүрмэнд бие биенээ хүндэтгэхгүй байх зэрэг сөрөг талууд их байна. Хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгааг эрхэм дүү нар мэдэж байгаа. Хүмүүсийн хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “ХАЙРЛА” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие биеээ ХАЙРЛА хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэгүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийг та бүхэндээ дахин дахин энэхүү тоглолтоороо хүргэх болно. “Харанга” хамтлаг бат бөх байж, олон жил хамт байж ёс зүйтэй байсны хувьд дүү нартаа бие биенийгээ хайрлаач хэмээн энэхүү тоглолтондоо урьж байна.” гэж хамтлагийн аргил гитарчин, дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат хэллээ.

“Харанга” хамтлагийн уран бүтээлчид ирэх онд болох түүхэн 30 жилийн ойн өмнө зохион байгуулж буй энэхүү тоглолтоо “Хайрла ...” хэмээн нэрлэж дараах уриаг гаргажээ. 

“ХАЙРЛАХТУН” хэмээн

“ХАРАНГА”-аа дэлднэм

СОНСОХТУН, НЭГДЭХТҮН! 

“Хайрла ...” тоглолт зургадугаар сарын 8, 9-ний өдөр UB Palace-ын концертын их танхимд болох бөгөөд тасалбарыг ticket.mn хаягаар худалдаалж байна. 

Харанга нь Монголын рок хамтлаг юм. Хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдан танилцаж “Соёмбо” хамтлагт хамт тоглох болсон. Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагийг анх байгуулжээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.