2018-06-04 04:05

Амьтан судлалын анхны 4D ном гарлаа

   Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн бүтээлч ажлын хүрээнд AR технологитой   дижитал 4D “Kids science” цуврал номын эхний дугаар болох “Амьтан судлал” ном Эх үрсийн баярын өмнөхөн худалдаанд гарлаа. Боловсролын инновацийг дэмжиж, сургуулийн өмнөх, сургуулийн бага, дунд насныханд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой уг номыг “Аргун” үндэсний контент үйлдвэрлэгч гарааны компанийн авьяаслаг залуус зохион бүтээжээ. Дурын ухаалаг утсан дээрээ “4D Амьтад” аппликэйшнийг татан ухаалаг төхөөрөмжийн камерыг номон дээрх амьтад руу чиглүүлэхэд тухайн амьтан амилж гурван хэмжээст дүрслэлээр дэргэд нь байгаа мэт харуулахаас гадна тэдний амьдрах орчин, үр төл, хоол тэжээл онцлог шинжийн талаар сонирхолтой мэдлэг мэдээллийг олгож хүүхэд багачууд та бүхнийг хийсвэр болон бодит орон зайн гайхамшигт ертөнцөөр аялуулна. Энэхүү номыг ашигласнаар хүүхэд багачууд шинжлэх ухаанд дур сонирхолтой болох ирээдүйн төлөвшилд нь хувь нэмэр оруулах зорилготой аж. 

   Номын нээлтэд БСШУСЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Хүүхдийн номын ордны захирал Д.Оюунбилэг, Хүүхдийн номын зохиолч О.Сундуй, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга, доктор Д.Одгэрэл, ШУТСангийн захирал доктор Д.Энхжаргал, Start-Up “Аргун” ХХК-ийн захирал Н.Бямбагэрэл, ХБК-ийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл оролцсон юм. Шинжлэх ухаан технологийн сангийн захирал доктор Д.Энхжаргал хэлэхдээ “Амьтан судлал” мэдээллийн технологид суурилсан дижитал 4D “Kids science” цуврал номыг гаргаж эхэлж байна. Хүн бол байгалийн амьтан. Байгаль дэлхийтэйгээ танилцаж, танин мэдэж байдаг. Бид эхний дугаар болгож 2-12 насны хүүхдэд зориулж анхны мэдээллийн технологийн дэвшил шингэсэн номыг гаргалаа. Дараагийн дугаар бол монгол зан үйл монгол ахуй, монгол хэлний чиглэлээр 4D ном хийхэд бэлэн болоод байна. Энэ номын гол зорилго нь хүүхдүүдийг багаас нь шинжлэх ухаанд бэлтгэх, шинжлэх ухаан дур сонирхолтой болгох шинжлэх ухааныг танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой” гэлээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.