2018-06-04 04:09

Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлагт мөнгөн шагнал олгоно

   Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг 2018 оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн билээ. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаас холбогдох журмын дагуу тус хамтлагт 21 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ.

   Унгар улсын Будапешт хотод болсон тэмцээнд нийт 20 орны 168 жүжигчин оролцсон бөгөөд Монголын Үндэсний Цирк /МҮЦ/-ийн Т.Номуунбаатар ахлагчтай, Н.Энхболд багштай, Н.Эрдэнэ продюсертэй циркийн жүжигчид оролцож нийлбэр оноогоор хамгийн их оноог авч алтан цомын эзэд болсон юм. Монгол улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр 2012 оноос эхлэн МҮЦ-ийн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирч байжээ.

Ш.ОЧ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.