2018-06-07 00:51

“Алтан Хальс Индепендент Кино Наадам” үргэлжилж байна

  БСШУСЯ болон Соёл, урлагийн газрын зүгээс ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Алтан хальс” холбооны “Алтан хальс индепендент кино наадам” (Altan Khalis Independent Film Festival - AKIFF) 06 сарын 2 - 8-ны өдрүүдэд “iCinema” кино театрт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн AKIFF кино наадам Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдож байна. Энэ жил гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад өндөр тоо юм. Өнгөрсөн жил 52 орны 268 бүтээл ирж, уралдаант хэсэгт 25 бүтээл хэн нь шилдэг болохоо мэдэхээр өрсөлдөж байсан билээ. Энэ жил уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээл тодорсон бөгөөд эндээс 17 нь Монгол кино байна.

Энэ жил гадаадын алдартай найруулагч, уран бүтээлчдийг кино наадамдаа урьж оролцуулан, мастер класс хийж байгаа нь тун үр өгөөжтэй байна.

6/6-нд Онцлог авангард бүтээл, Унгарын найруулагч Дёрдь Пальфигийн  ‘’Зогьсуулалт’’  (2002),

6/7-нд Дэлгэцийн сонгодог, Найруулагч Н.Уранчимэгийн  ‘’Аргамжаа’’  (1992)

6/8-нд Хаалтын үзвэр: “Nguyen-ийг хэрхэн дуудах вэ?” буюу Кэрол Уэний урын сангаас толилуулах болно.

Мөн наадмын гол утга учир болсон уралдаант хэсэгт шалгарсан кинонуудыг та бүхэн хүрэлцэн ирж үзэх боломжтой. Шилдэг богино хэмжээний кино шалгаруулах шүүлтийг  Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны "Global Film Expression" кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар явуулж, шидэг бүтээлүүдийг зарлана.

Мөн энэ жил олон сонирхолтой зочид хүрэлцэн ирнэ. Германы найруулагч Юлиан Радлмайер, Олон улсын өсөж буй авъяаслаг кино уран бүтээлчдийн холбоо (IEFTA)-ны Дэлхийн кино илэрхийлэл хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Бүтээлүүд нь 100 гаруй кино наадамд шалгарч байсан найруулагч Кэрол Уэн, Брисбений олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, наадмаар гарах Кувейт киног бидэнд үзэх боломж олгож буй Кувейтийн соёлын яамны зочид, шинэ залуу найруулагчид гэх мэтчилэн олон хүн энэ наадамд оролцож байна.

Мөн бүх мастер классууд үнэ төлбөргүй явагдах тул та бүхэн авьяаслаг, чадварлаг, туршлагатай хүмүүсийн тусгай хичээл, хэлэлцүүлгийг сонсож, суралцах боломжтой юм.

Бүтэн долоо хоногийг кино урлагаар амьсгалж, шилдэг шинэ бүтээлүүдтэй танилцан өнгөрөөх боломжийг “Алтан Хальс Индепендент Кино Наадам” та бүхэнд олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг “Altan Khalis Independent Film Festival” пэйж хуудаснаас хүлээн авна уу. Холбогдох утас: 95154422

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэДуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэӨнгөрсөн зургаадугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн White Rock Center-т нэгэн томоохон тоглолт толилуулахад бэлэн болжээ. Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын гол эзэд нь эрч хүчтэй Поп дива С.Наран, уянгалаг зөөлөн Б.Баярцэцэг нар юм.
  • “Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно“Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.