2018-06-07 00:54

“Өв соёлоо өвлөн хөгжүүлье” эрдэм шинжилгээний хурал боллоо

   Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын нүхэн хадны оршуулгаас тухайн үеийн морьтон дайчин эрд байж болох бүрэн   өвч    хэрэгсэл, зэр зэвсэг зэрэг олон тооны маш сайн хадгалалттай эд өлгийн зүйлс олдсон билээ. Мөн модоор урласан морин    толгойтой   хөгжмийн   зэмсэг олдсон байна. Энэхүү археологийн томоохон нээлтийн хэмжээнд хүргэсэн онцгой ховор нандин “Алтайн ятга” эдлэл юм.

   Тиймээс БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газраас Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд “Өв соёлоо өвлөн хөгжүүлье” соёлын биет бус өвийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тодруулбал, тус нутгаас олдсон археологийн ховор үнэт олдвор болох түүх, соёлын дурсгалыг судлах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, тухайн орон нутгийн иргэдийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэн, хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх түүнчлэн байгаль орчин, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх чиглэлээр “Алтай ятга” шинээр бүтээсэн хөгжмийн зэмсгийг тухайн орон нутагт нутагшуулах ажлын санаачлан хэрэгжүүлж байна.  Эрдэм шинжилгээний хуралд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын Соёлын биет бус өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Ичинхорлоо “Соёлын өвийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин”, Ховд аймгийн музейн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сүхбаатар “Манхан сумын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тухай”, Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн “Жаргалант хайрхан уулын өв соёлын дурсгал”, Ховд их сургуулийн Түүх, эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Мөнхбаяр “”Алтайн ятгын харьцуулсан судалгаа”, Манхан сумын Бүрэн дунд сургуулийн захирал, Түүхийн ухааны магистр багш Ч.Энхтөр “Алтайн ятгыг илрүүлсэн байдал”, Монгол туургатны хөгжмийн холбооны тэргүүн урлаг судлаач Д.Ганпүрэв “Алтайн ятгыг нутагшуулах, сэргээн хөгжүүлж, сургалтад ашиглах нь” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

"Алтай ятга"ын сургалт зохион байгуулав

Хурлын дараа “Алтайн ятга” хамтлагийн зүгээс Манхан сумын Соёлын төвийн Орон нутаг судлах танхимд нэг ширхэг хөгжмийн зэмсгийг хүлээлгэн өгөв. Хөгжмийг нутагшуулах ажлын хүрээнд “Алтай” хамтлагийн хөгжимчид Манхан сумын Соёлын төв дээр Алтай ятгын сургалтыг гурван өдөрт нийт 30 цагийн хичээл заасан юм. Сургалтад Соёлын төвийн хөгжмийн багш Э.Гомбожав, Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Ц.Дэлгэрмаа болон цэцэрлэгийн хөгжмийн багш О.Насанжаргал, номын санч Э.Бөхболд, өв соёлын ажилтан Ч.Ням-Одсор, цэцэрлэгийн багш Ч.Цэцэгдэлгэр, иргэний танхимын ажилтан Н.Ариунбилэг, ардын авъяастан Н.Оюундулам нарын есөн том хүн болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагч П.Бүжинлхам, М.Баянбилэг, Э.Гоомарал, Г.Хүслэн, Л.Ганцэцэг, Г.Отгонжаргал, Э.Боорчи Л.Уянга, Э.Элбэгсайхан, Э.Солонго, нарын 10 хүүхэд тус сургалтад хамрагдсан байна. Сургалтад “Манхан нутгийн магтаал”, “Маамуу нааш ир”, “Булигаар хүрэн цүнх” гэх мэт нутгийн иргэдийн түгээмэл мэдэх дуунаас мөн зааж сургасан байна.

Олдворыг олсон Н.Дандарыг Соёлын алдар медалиар шагналаа

Түүнчлэн Алтайн ятгыг сургалтад ашиглахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнд ашиглах Алтайн ятга хөгжимд зориулан бүтээсэн бүтээлийн нот, гарын авлагын хамт олгожээ.  Энэхүү арга хэмжээний үеэр Манхан сумын бүрэн дунд сургуулийн захирал, түүх судлаач Ч.Энхтөрийг Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр, анх уг олдворыг уулнаас олсон нутгийн малчин Н.Дандарыг “Соёлын түшиг” холбооноос “Соёлын алдар” медалиар тус тус шагнаж урамшууллаа.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.