2018-06-08 01:24

Сувилагч мэргэжилтэй залуус АНУ-д ажиллаж амьдрах гарц нээгдлээ

Монгол сувилагч – 2018 хөтөлбөр

Нийт СУВИЛАГЧ БОЛОН СУВИЛАГЧААР ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД:

 

Сувилагч мэргэжилтэй залуус болон энэ мэргэжлээр төгсөх ангийн оюутнуудад маш том боломж нээгджээ. Англи хэлний мэдлэгтэй, ур чадвараа дээшлүүлж оюундаа хөрөнгө оруулалт хийх, ахуй амьдралаа өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй  хэн бүхэнд нээлттэй нэгэн сайхан хөтөлбөр хэрэгжиж байгаа нь “Монгол сувилагч” хөтөлбөр ажээ. “Эдүтопиа сургалт зуучлалын төв болон Монгол амжилт хөдөлмөрийн бирж хамтран АНУ-ын эмнэлгүүд, хөдөлмөр зуучлалын байгууллагатай хамтын ажиллагааны албан ёсны гэрээтэйгээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.

Хөтөлбөрийн шалгуурыг хангасан хэн бүхнийг тоо харгалзахгүй, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болоход тань зууч нь болохоор таныг хүлээж байна.

  • Америкын нэгдсэн улсын эмнэлгүүдэд Сувилахуйн ухааны чиглэлээр ажиллаж, дэлхийн хөгжлөөс суралцаж, хэлний мэдлэгээ дээшлүүлэн, жилийн 50000$ цалин авах ажил таныг хүлээж байна.
  • Өмнөх жилүүдэд уг хөтөлбөрийн хүрээнд ажиллах хугацаа нь 2 жил байсан бол энэ жил Монгол талаас хэрэгжүүлж буй байгууллагын хүчин чармайлтаар 5 жил болон түүнээс илүү хугацаагаар ажиллаж амьдрах нөхцөлтэй болж сунгагдсан нь илүү таатай боломжийг залуусдаа олгож байгаа явдал болжээ.
  • Хоёр дахь жилээсээ эхлэн гэр бүлээ АНУ-руу татах эрх нь нээгдэх бөгөөд та ажиллаж буй хугацаандаа сайн ажиллаж, тухайн сувилагч өөрөө ажил олгогч эмнэлэгтээ ур чадвараа харуулж, үнэлэгдсэн тохиолдолд таны визийг сунган АНУ-д үргэлжлүүлэн ажиллаж, амьдрах боломж нээлттэй юм байна.                 
     

Энэхүү хөтөлбөрт хамрагдан зуучлуулахад дараах шаардлагууд тавигдаж байна:
1. Сувилагч мэргэжлээр анагаах ухааны их, дээд, дунд сургууль төгссөн /дипломтой/
2. Сувилах эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байх
3. Дипломын голч дүн 3,2-аас дээш

4. 35-аас доош насны
5. Англи хэлний мэдлэг IBT TOEFL 85-аас дээш оноотой байх

6. NCLEX-RN шалгалтын 85-аас дээш оноотой байх гэсэн шаардлагууд тавигдаж байна.

Эдгээр шаардлагын эхний шаардлагуудыг хангаж буй сувилагч мэрэгжилтэй залуусыг ирж бүртгүүлээрэй хэмээн зөвлөх байна. Тоефлын онооны шаардлагыг нь хангасан бол бүр сайн, тэр чинээгээрээ та илүү хурдан, бусдаас түрүүнд АНУ-д ажиллахаар явах хугацаа нь ойртож буй хэрэг юм.

Энд мөн насны шаардлага нь тийм ч хатуу чанга шалгуур биш шүү гэдгийг дуулгах нь зөв болов уу. 

 

ОУ-ын сувилахуйн эрхийн лицензийн NCLEX-RN шалгалтанд тус төвөөс явуулах тусгай сургалтаар бэлтгэх боломжтой/

--------------------------------------------------------------------------------------

* Тэмүүлэлтэй, зорилготой
* Хэлний мэдлэгтэй 
* Зорилгоо ухамсарласан залуу сувилагч, шинэхэн төгсөгч таныг бидэнтэй ирж уулзан ХӨТӨЛБӨР-ын талаар Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.
 

Хаяг: УБ хот, Татварын ерөнхий газрын дэргэд Тод тауэр 9 давхарт, Эдүтопиа сургалт зуучлалын төв
99993480, 99053157, 91008568

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.