2018-06-08 08:57

Хүүхдийг хэрхэн мөнгөтэй зөв харьцдаг болгох вэ?

 

ХҮҮХДЭДЭЭ ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ ДАДАЛ

Хүүхдээ өөрөө бие даан шийдвэр гаргах, мөнгөтэй зөв харьцах, зөв захиран зарцуулах дадлыг суулгахад эцэг эхчүүд ихээхэн анхаарал хандуулдаг ч хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй. Тэгвэл хүүхдэдээ өдөр бүр өгдөг орлого зарлагын хяналтгүй урсгалыг эвдэж нэг долоо хоног, нэг сараар тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж, өөрөө захиран зарцуулах эрх, зөв хуваарилах үүргийг даалгаж үзэх хэрэгтэй.

Хүүхэд нэг удаад амттан худалдан авсан ч, дараагийн удаад өөрөө төсвөө хянаж удирдаж байгаа учраас сонголтыг өөрөө гаргаж, өндөр үнэтэй амттанаас өөрөө татгалзаж сурах юм. Мөн утасны нэгж бол нэг хэлбэрийн цахим мөнгө гэж ойлгож болно. Тэгэхээр хүүхдийнхээ гар утсыг нэгж дууссан үед бага дүнтэй картаар цэнэглэж, хэт хэрэглээ, хяналтгүй зардал гаргадаг буруу дадлыг өөрчилж нэг удаад 10,000 төгрөгөөр цэнэглэж өгөөд тухайн сардаа өөрөө хэрэглээгээ удирдах, хуваарилах боломжийг олгоод үзээрэй. Энэ тохиолдолд хүүхэд өөрт ирсэн эрх, үүргийг мэдэрч, асуудалд эзэн болох, хариуцлагатай хандахыг давхар суралцах болно.

Мөн цаашлаад хэрэглээ гэдэг тухай бүрт нь аргалаад, гал унтраах байдлаар зохицуулдаг биш урдаас төсөвлөж, ухаалгаар захиран зарцуулах ёстой гэдгийг өөрийн бодит хэрэглээ, ухаалаг зарцуулалтаас харна гэсэн үг. Манай оронд энэ төрлийн ухаалаг хэрэглээг дэмждэг болсон нь сайшаалтай. Жишээ нь Юнителийн хоног ихтэй картууд дата бэлэглэж хэрэглэгчдээ урамшуулдаг болсон байна. Нэг сард 10,000 төгрөгөөр хүүхдийнхээ дансыг цэнэглэж өгөөд 5 өдөр ашиглах 3GB дата эрх бэлгэнд авна гэсэн үг. Энэ нь 1000 төгрөгийн нэгжээр 10 удаа цэнэглэхээс маш олон давуу талтай.

Зөвхөн сонголтоо өөрчилснөөр хүүхдүүд дараах 3 зүйлийг сурах боломжтой.

  • Таны хүүхэд “нэгж дууссан” та л зохицуулаарай гэсэн хандлага аав ээждээ гаргахгүй, асуудлыг өөрөө шийдэж сурна.
  • 1 сарын хэрэглээгээ мэдэж, дараагийн сарыг төлөвлөж, төсөвлөж, хэрэглээгээ удирдаж сурна.
  • Олон удаа хэрэглээний мөнгө (нэгж авах мөнгө) асууж, хяналтгүй, тооцоолоогүй зардал гаргахгүй.

Хүүхдийнхээ насанд тохирсон мөнгөтэй харьцах ийм төрлийн дадлуудыг суулгаж өгснөөр мөнгөний үнэ цэнийг мэддэг, мөнгөнөөс айдаггүй, мөнгөнд хэт шунадаггүй, ухаалаг хэрэглээтэй хүүхэд болон хүмүүжихэд эцэг эх таны оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу