2018-06-14 01:14

ОХУ-ын Улан-үд хотын ВСГАКИ-тай хамтран ажиллахаар боллоо

   Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн БСУГ Монголын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт болон богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ОХУ-ын Улан-Үд хотноо 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр албан айлчлал хийлээ.

 

   Айлчлалын хүрээнд Улан- үдийн Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн захирал Перова Елена Юрьевна, сургалтын бодлого, хүмүүжил хариуцсан проректор, доцент Редько Татьяна Леонидовна, уран бүтээлийн хэлтсийн проректор, доцент профессор Столбовский Виктор Геннадьевич мөн шинжлэх ухааны тэнхимийн проректор, профессор Цыремпилова Ирина Семеновна, Нийгэм соёл, аялал жуулчлалын тэнхимийн декан, профессор Татарова Светлана Петровна, Монгол талаас Соёл урлагийн газрын урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Дүрслэх урлаг, дизайны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Ариунзаяа, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, Соёлын өвийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Н. Баярцэнгэл, хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал зэрэг  бүрэлдэхүүнтэйгээр оролцож Монголын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт, богино хугацаанд ВСГАКИ – д мэргэжил дээшлүүлэх талаар ярилцан, мөн Өвөрхангай аймгийн БСУГ –аас ВСГАКИ –тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэн тохиролцож талууд гарын үсгээ зурлаа.

 

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газарын дарга Ж.Пүрэвсүрэн, мэргэжилтэн Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Н.Баярцэнгэл, хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал, хөгжимт драмын театрын 22 уран бүтээлчид, сумдын соёлын төвийн 18 эрхлэгч нар зэрэг соёл урлагийн 48 төлөөлөгч Улан- үд хотын соёлын орд болсон Дуурь бүжгийн театр, Орос драмын театр, Буриад драмын театр, Улан- үд хотын үндэсний төв номын сан, мөн Улан- үдийн Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийн сургалтын байр танхим, музей, Феникс театрын үйл ажиллагаатай танилцан,туршлага судласан юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.