2018-06-14 01:16

“Хүүхдийн Ертөнц-2018” сурагчдын гар зургийн уралдаан зарлагдлаа

   Соёл, урлагийн газар, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, “Болд” ХХК, Монголын зураачдын эвлэл, “Эх Монгол” сан ТББ хамтран зохион байгуулж байгаа Монголын түүх, өв соёл, монгол судлал, монгол хэл, уран зургийн бүтээлийг  дэмжих, хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, зурах авъяастай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Монгол эх орон, хүн ардын амьдрал ахуйг хүүхдийн нүдээр тольдон харуулсан “Хүүхдийн ертөнц” уралдааныг сэргээн 2014, 2016  онд зохион байгуулсан юм. Энэ жил гурав дахь удаагийн уралдааны шалгаруулалтыг зарлаж байна.

   Уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 6-18 насны бүх сурагчид хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилалаар зохион явуулна.                                                                       

Уралдааны шалгаруулалт:

Уралдаанд оролцох сурагчдын бүтээлийг 2018 оны 09 сарын 01-11 сарын 01 хүртэл хугацаанд сургуулиуд дээрээ зохион байгуулна. Шалгарсан сурагчдын бүтээлийг Аймаг, дүүргийн боловсролын газраар уламжлан “Эх Монгол сан” ТББ-ын хаягаар хүлээн авч, шилдэг бүтээлийг тусгай комисс шалгаруулж, 2018 оны 12 сарын 15-ны дотор дүгнэн, шагнал гардуулна.

Бүтээлд тавигдах шаардлага:

Бүтээлийг А2 /42см*60см/ хэмжээтэй ватман цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа, гуашь /шороон будаг/ гэсэн зориулалтын материалаар зурна.

Бүтээлийн сэдэв:

Уралдаанд ирэх бүтээлүүдэд сэдэв заахгүй бөгөөд монгол орны дахин давтагдашгүй онцлог бүхий байгаль орчин, цаг уур, монгол үндэсний уламжилалт хэв шинж, ахуй амьдралыг илүү тусгасан, Монгол бахархлыг төрүүлэхүйц, хүүхдийн задгай сэтгэлгээ, чөлөөт арга ажиллагааг эрхэмлэн дотоод ертөнцийг нь нээж хүсэл мөрөөдөл, бодол санааг нь илүү гаргасан байвал зохино.

Анхаарах зүйл:

Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцоно. Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, сургууль, ангийн хаяг, холбоо барих утсаа зөв бичиж, 6х9 хэмжээтэй өнгөт цээж зургийн хамт зарласан хугацаанд зургийн хамт ирүүлнэ.

Уралдааны байр:

Хүүхдийн уран зургийн уралдаанд ЕБС-ийн 6-18 насны сурагчид хамрагдах бөгөөд уралдааны шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилал тус бүрт:

Гранпри 1-р байр нэг сурагч

2-р байр хоёр  сурагч

3-р байр гурван сурагч

Тусгай байранд 15 сурагч шалгарна.

Эхний 3 байранд шалгарсан 9 сурагчдад Өргөмжлөл, Мөнгөн шагнал, “Авьяас” алтан медаль гардуулж, Төрийн ордон, төрийн түүхийн музейтэй танилцуулж, кино үзүүлнэ.

Улсын уралдааны шагналт байрт шалгарсан 15 сурагчдад өргөмжлөл, каталогийг сургуулийн хаягаар нь хүргүүлэн олгоно.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцааж олгохгүй бөгөөд шагналт байрт шалгарсан шилдэг бүтээлүүдийг Олон улсын хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцуулна.

Бүтээлийг хүлээж авах хаяг:

“Эх Монгол” сан ТББ, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,  Чингисийн өргөн чөлөө, Business Tower, 10 дугаар давхар 1001 тоот

Уралдааны шагнал урамшил:

Хүүхдийн уран зургийн уралдааны шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангиллаар дүгнэж, доорх журмаар байр эзлүүлнэ. Үүнд:

6-9 нас:

Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл

2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл

3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.

10-14 нас:

Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл

2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл

3-р байр гурван сурагч  тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.

15-18 нас:

Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл

2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл

3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.

Улсын уралдааны шагналт байрт шалгарсан 15 сурагчдад өргөмжлөл, каталогийг сургуулийн хаягаар нь хүргүүлэн олгоно.

Уран зургийн уралдаанд сурагчидаа сайн зохион байгуулан оролцуулж, байр эзлүүлсэн гурван багшид уралдаан шалгаруулах комисс дотоод журмаар тусгай шагнал олгоно. Үүнд:

Нэгдүгээр байр нэг, 300.000 төгрөг, өргөмжлөл

Хоёрдугаар байр нэг, 200.000 төгрөг, өргөмжлөл

Гуравдугаар байр нэг, 100.000 төгрөг, өргөмжлөл

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.