2018-06-14 01:24

Америкийн поп гүнж Ариана Гранде сүй тавьжээ

   Америкийн поп гүнж Ариана Гранде сүй тавьсан тухай  цахим ертөнцөд шуугиад байсан мэдээлэл үнэн болж таарлаа. Залуу дуучин бүсгүй Пете Давидсон гэх жүжигчин, комедиан залуутай сарын хугацаанд үерхэж байгаад саяхан сүй тавьж маш их аз жаргалтай байгаагаа фенүүдтэйгээ хуваалцжээ.

Фенүүд нь сүй тавьсанд нь баяр хүргэсний хариуд Ариана ‘Маш их баярлалаа, та нартаа маш их хайртай, би маш их аз жаргалтай байна’ гэжээ. Хосууд ирэх бямба гаригт болох Роберт Паттинсоны төрсөн өдрөөр албан ёсоор сүй тавьж байгаагаа зарлана гэжээ. Тэд өнгөрсөн тавдугаар сарын 21-нээс хойш үерхэж эхэлсэн байна. Хосуудын инстаграм хуудаст хэд хэдэн зургууд орсон нь тэдний харилцаа энгийн биш, тэд маш хурдан дотносож бие биетэйгээ ойлголцож нийлсэн харагдаж байлаа.

Ариана Гранде өнгөрсөн дөрөвдүгээр сард хуучин найз залуу реппер Мак Миллертэй хамт ‘Коачелла’ хөгжмийн наадмын үеэр хамт явж байсан гэнэ. Хоёр жил үерхсэн үерхлээ тэд өнгөрсөн тавдугаар сард эцэслэжээ. Харин жүжигчин Петийн хувьд тэрээр мөн л хоёр жил үерхсэн найз охиноосоо салаад удаагүй байгаа гэнэ.  

Пете биен дээрээ хоёр ч шивээс хийлгэж амжжээ. AG буюу Ариана Гранде нэрний товчлол бүхий шивээс хуруун дээрээ шивүүлсэн бол нөгөөг нь чихнийхээ ард хийлгэжээ. 

эх сурвалж: harpersbazaar

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноМонголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноЗохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
  • МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМонгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
  • Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээДрамын театрын шинэ жүжгийн тов гарчээУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
  • Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал "Хайр намайг хөтөлсөн юм..." драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.
  • Төглөлдөр хуурч Чинбаа фенүүддээ Төглөлдөр хуурч Чинбаа фенүүддээ "Хязгааргүйн цаана" тоглолтоороо сар шинийн бэлэг баринаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо 2018 оны 09 дүгээр сарын 21,22,23-нд "Corporate Convention Centre"-ийн концертын танхимд хийсэн билээ. Тоглолтонд түүний зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдсон бөгөөд Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож нэгэн тансаг үдшийг үзэгчдэд бэлэглэсэн билээ. Тэгвэл Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Хязгааргүйн цаана" амьд тоглолтоо сар шинийн баярын өдрүүдэд Боловсрол телевизээр дамжуулан фенүүддээ хүргэх гэж байгаагаа зарлалаа.