2018-06-26 01:16

Морин хуурын олон улсын VI наадам болно

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр зохион байгуулж буй Морин хуурын олон улсын   VI   наадам-уралдаан энэ сарын 30-наас    долдугаар сарын 5-нд    Улаанбаатар хотод болно. “Дэлхийн морин хуурын холбоо” төрийн бус байгууллага, нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй зургаа дахь удаагийн олон улсын наадамд гаднаас Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын соёл, урлагийн төлөөлөгчид оролцоно.

Хоёр жил тутам зохион байгуулдаг тус наадам нь морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, морин хуур сурч, судлаж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Зургаа хоног үргэлжлэх наадмын хүрээнд сонирхогчдын болон мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, наадам болох бөгөөд гадны улс орны оролцогчдын тоглолт, олон улсын уулзалт-хэлэлцүүлэг, үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд өөсрдийн улс оронд морин хуурын дэлгэрэлтийн хүрээнд сургалт, заах арга, зэмсгийн хийц, урын сан,  орчин үеийн хэрэглээний асуудлуудыг хөндөж ярилцах бол үзэсгэлэнд мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаанаас шалгарсан шилдэг морин хуурыг дэлгэн харуулна.

 Нэмж мэдээлэхэд, 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” төрийн бус байгууллага байгуулагдаж, олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам болдог морин хуурын олон улсын наадам юм.

Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулга оролцсон байна.

     Наадам, симпозиум, уралдааны уран сайхан, эрдэм судлалын цар хүрээ улам бүр өргөжиж монгол үндэсний морин хуур дэлхийн олон орны иргэдийн шимтэн суралцдаг, судлан шинжилдэг хөгжим болсоор байгаа нь улс орныхоо соёлын нэр хүндийг дэлхий дахинд ахиулахад чухал хувь нэмэр болж байна.

МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН VI НААДАМ- ХӨТӨЛБӨР

Цаг:                                     Арга хэмжээ:                          Хаана: 

2018-06-26-нд 12.00 цагт: Хэвлэлийн бага хурал           Монгол Улсын Филармони

2018-06-30-нд 16.00 цагт: Наадмын нээлт                       Соёлын төв өргөө

2018-07-01-нд 09.00 цагт: Морин хуур сонирхогчдын уралдаан (I шат)  Монгол Улсын Филармони

2018-07-02-нд 09.00 цагт: Морин хуур сонирхогчдын уралдаан (II шат) 

                        19.00 цагт: Гадаад оролцогчдын тоглолт             Монгол Улсын Филармони

 2018-07-03-нд 08.00 цагт: Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан (I, II шат) Монгол Улсын Филармони

2018-07-04-нд 09.00 цагт: Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан (III шат)   Монгол Улсын Филармони

                        14.00 цагт: Уулзалт-Хэлэцүүлэг-Үзэсгэлэн            Уран зургийн галерей

                        19.00 цагт: Н.Жигжиддорж “Шинэ цомгийн нээлтийн концерт”  Монгол Улсын Филармони 2018-07-05-нд 20.00 цагт: Наадмын хаалт-Хамтарсан тоглолт    Д.Сүхбаатарын талбай

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.