2018-07-09 04:04

Орчлон сургуулийн сурагч Н.Нэмүн мэргэжлийн киокушинкай каратэгийн хүрэл цомын эзэн боллоо

Мэргэжлийн киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээн 2018 оны 7-р сарын 01 өдөр Японы нийслэл Токио хотноо боллоо.

Тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэй 9 насны ангилалд Х.Эрхсаран, 10 насны эрэгтэй төрөлд Н.Нэгүн, эрэгтэй долоон насны төрөлд Н.Нэмүн нар хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон юм.

Монголын баг тамирчдыг Улаанбаатар дожогийн багш О.Хонгорзул дасгалжуулсан бөгөөд тэд Японы нийслэл Токио хотноо тэмцээн болохоос 14 хоногийн өмнө очиж бэлтгэлээ базаасан байна.

Эрэгтэй долоон насны ангилалд оролцсон "Oрчлон" сургуулийн 1B ангийн сурагчН.Нэмүн хүрэл цомын эзэн болсон юм. Бид түүнийг эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзаж тэмцээний талаарх сэтгэгдэлийг нь сонслоо.

Н.Нэмүн: Киокушинкай каратэгаар хичээллээд хоёр жил болж байна. Би Монголд хоёр удаа улсын аваргад ороод түрүүлсэн. Японд гурван удаа  тэмцээнд  оролцсон.Анх таван настайдаа Дэлхийн аваргад орохдоо хүрэл цомын төлөө тулалдаад ялагдаж байсан. Харин энэ удаад хүрэл цомын эзэн болсон. Тэмцээнд орох гоё байна.

1964 онд Киокушинкай каратэ үүссэн бөгөөд өдгөө Японы үндэсний спортын нэг төрөл болтлоо хөгжсөн бөгөөд Монгол улсад хөгжөөд 20 гаруй жил болж байгаа. Жилийн жилд “хүчний карате”-аар хичээллэж байгаа хүний тоо нэмэгдсээр байгаа.  

Өөрөөр хэлбэл олон зуун сая хүн хичээллэдэг уг спортын чансаа өндөр мэргэжлийн тэмцээнээс Монгол хүү анх удаагаа медалийн эзэн болно гэдэг нь Монголын бахархал юм.

Н.Нэмүний энэ амжилт нь Монгол Улс түүхэндээ анх удаа хүүхдийнкиокушинкай каратэгийн төрлөөр цом авч байгаа тохиолдол юм. Өмнө нь Монгол Улсаас уг тэмцээнд манай улсын тамирчид оролцож байсан ч ийм амжилт үзүүлж байгаагүй бөгөөд долоон настай хүү мэргэжлийн тамирчдын медалийн салхийг хагалж байгаа нь энэ.

Н.Нэмүний хувьд анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд амжилтаа ахиулсаар энэ жил цомын эзэн боллоо. Хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаардсан мэргэжлийн киокушинкай каратэгаар хичээллэх нь олон давуу талтай бөгөөд хүүхэд залуусыг энэ спортын төрлөөр шаргуу хичээллэхийг бяцхан тамирчин Н.Нэмүн уриалсан юм.

Монголын баг тамирчдын хувьд 2019 оны 04-р сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор төлөвлөөд байгаа аж.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.