2018-07-20 14:00

Швейцарын Элчин сайдын нэрэмжит шагналыг гэрэл зурагчин Б.Намуун хүртлээ

   Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа.  Тэрбээр Швейцарын Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан байна. Харин хоёрдугаар байрт уран бүтээлч, зураач Д.Эрдэнэчулуу шалгарсан. Энэхүү уралдаанд 35-аас доош насны залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, гурваас доошгүй жил уран бүтээл туурвисан байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байжээ.

    Швейцарын Элчин сайд Жан Жак дэ Дардел хэлэхдээ "Би Монголын урлагийн салбарт үнэлэмж бага, уран бүтээлчдэд хэрэгтэй дэмжлэг байхгүй байгааг олж харсан. Тиймээс юуны өмнө өөрийнхөө чадах зүйлээс тусалъя гэж шийдэж Монголын урлагийн салбарыг дэмжиж эхэлсэн. Монголд ирэх болгондоо сэтгэл зүрхэндээ энэ салбарт дэмжлэг үзүүлье гэж боддог байсан. Монгол-Швейцарын харилцааг хөгжүүлэхийн тулд урлагийн салбарыг бага ч атугай хөгжүүлье гээд ажил хэрэг болгосон юм. Ингээд Швейцарын элчин сайдын нэрэмжит шагналыг бий болгосон юм. Энэ санааг ажил хэрэг болгоход хоёр жил зарцуулсан" гэлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчид уран зураг, баримал, өрөг, үйлдэл, видео, фото, саунд зэрэг урлагийн чиглэлээр бүтээлээ илгээж, жилд нэг удаа нэг залуу уран бүтээлчийг шалгаруулан, Швейцарын урлаг соёлын сургуульд суралцуулах, суралцах явцдаа туурвисан бүтээлийнх нь каталогийг  хэвлүүлэх боломжийг олгох юм байна.   Шалгарсан уран бүтээлчид авьяас чадвараа хөгжүүлэх, дэлхийн урлаг соёлын байгууллага, уран бүтээлчидтэй холбогдох, тэдэнд өөрийн уран бүтээлээ танилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг олгох аж.

Уг хөтөлбөрийн ялагч гэрэл зурагчин, уран бүтээлч Б.Намуунтай ярилцлаа. 

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Батбилэгийн Намуун гэдэг. 23 настай. 2015 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн  уран зургийн ангийг төгссөн. Зураач мэргэжилтэй.  2016 онд Риогийн олимпийн анхны "OiR-Rio" үзэсгэлэнгээ гаргасан. Хоёр дахь соло үзэсгэлэнгээ Дуурь бүжгийн эрдмийн театрт гаргаж байлаа. “Хязгаараас ангид” төслийн бүжгийн бүх зурагнуудыг авч, тэр бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан. Мөн Болгарын нийслэл Софи хотод Азийн фестивальд оролцоод Монголын асарт Монголын тухай өөрийн үзэсгэлэнгээ гаргаад, эх орноо сурталчилж байлаа. 

-Гэрэл зургийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

-Дүрслэх  урлагийн сургуульд 2011 онд элсэж орсон. Тухайн үедээ гэрэл зураг сонирхдог байсан ч зураг  авдаггүй байлаа. 2016 онд гаргасан үзэсгэлэн маань надад их урам өгч, миний дуртай зүйл гэдгийг мэдрээд, бас авьяас надад байгаа юм байна гэж бодож урамшсан юм. Мэргэжлийн хүмүүс, кураторууд, урлагт дуртай хүмүүс надтай ярилцаж, тэр бүгд надад маш гоё мэдрэмжийг өгсөн учраас би гэрэл зураг авъя гэж шийдсэн.  Дээр нь би уран зургийн мэргэжилтэй учраас хоёуланг нь хослуулсан холимог ажиллагаатай бүтээл хийж үзье гэсэн бодол байна.

-Швейцарийн Элчин сайдын нэрэмжит шагналыг хүртлээ. Ямар шалгуураар уг уралдаанаас шалгарсан бэ?

-Гэрэл зураг, уран зураг, инстоляци, баримал гэх мэтчилэн олон төрөл байснаас би гэрэл зургаар оролцсон. Уран бүтээлчдийн дунд хэд хэдэн шалгуур явуулсан. Намтраа илгээж, эссе бичиж, шилдэг 10 бүтээлээ явуулсан. Таван удаагийн ярилцлаганд орж, нэлээн өндөр шалгуурыг давлаа. 

-Бүтээлүүдийнхээ онцлогийг танилцуулахгүй юу?

-Би 2016 онд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Энэ бол  Зуны Олимпийн XXXI наадамд зориулсан үзэсгэлэн байсан. Бразилаар аялж, тухайн үеийнхээ хэдэн зурагнаас оруулсан. Хамгийн сүүлд балетын зургууд авсан юм. Учир нь ээж маань балетын бүжигчин байсан. Багаасаа театрт өссөн учраас балетчид, тайзны арын амьдралыг мэддэг байсан учраас энэ нь надад нөлөөлж, бүжгийн хөдөлгөөний агшинг  оруулсан бүтээлүүдээ багтаасан.

-Швейцарьт тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Женевийн урлаг соёлын сургуульд суралцахаар болсондоо их баяртай байна. Есдүгээр сард яваад арванхоёрдугаар сард буцаад ирнэ.  

Уралдаанд ихэвчлэн Бразилд байсан үеийнхээ зургуудыг явуулсан. Хотын амьдрал, хүмүүсийн хөрөг зураг авах дуртай. Бразилийн нийслэл Бразилиа хотын төлөвлөлт их гайхалтай.  Гол барилгууд нь ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг. Хотын шөнийн зургууд, уугуул иргэдийн амьдралыг гаргасан аж ахуйн сэдэвтэй бүтээлүүд, бүжгийн хөдөлгөөний зургуудаа явуулсан. Дээр нь би өөрийн веб сайтаа өгсөн байсан учраас тэндээс миний зургуудыг үзэх боломжтой байсан юм. 

-Фото зурагчид тавилттай зураг, санаандгүй агшин, хөрөг зураг гээд янз бүрийн онцлогтой зургууд авдаг. Харин Б.Намуун ямар хэв маягаар авах дуртай вэ?

-Би тухайн агшин, дахин олдохгүй тэр цаг мөчийг буулгах дуртай. Тэр л миний онцлог байх. Маш гоё найруулгатайгаар кино хийж байгаа юм шиг зураг авдаг уран бүтээлчид байдаг.   Мөн би хөрөг зураг сонирхдог. Гэхдээ залуу хүн хөрөг авна гэдэг туршлагатай зурагчдаас шүүмж их авдаг. Хөрөг зураг гэдэг тухайн хүний дотоод хүнийг гаргаж ирдэг. Гэхдээ би эмээхгүй. Бүх л юмыг хүн эхнээс нь хийж байж л сурдаг шүү дээ. Бас хотын амьдралын зураг, бүжгийн хөдөлгөөний зурагт үнэхээр их автсан. Бүжгийн хөдөлгөөн, бүжигчний тухайн үед гаргаж байгаа сэтгэл хөдлөл дахин давтагдашгүй.  

-Баярлалаа. Амжилт хүсье.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Баянхонгор аймгийн театр Баянхонгор аймгийн театр "Шинос" мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээБаянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар "ШИНОС" мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу