2018-07-24 08:31

"Даншиг наадам-Хүрээ цам 2018" шашин соёлын наадам ирэх сарын 4,5-нд болно

   “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Хүй долоон худагт 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэхүү наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол Түмний шашны тэргүүн, анхдугаар богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй шашин соёлын томоохон арга хэмжээ юм.   

    Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар (1635-1722)-ыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад ноёд ба энгийн ард олон нийтээр цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, залаад их баяр наадам үйлдэж байжээ. Мөн наадмын гол хэсэг болох Хүрээ цам нь  Монголын ард түмний үндэсний урлаг соёлын салшгүй  томоохон хэсэг болж хэдэн зуун жилийн турш хөгжсөөр өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өв юм. Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжсөн. Хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр, уран хошин, инээдэмт арш Цагаан өвгөний дүрээс гадна Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардгаараа онцлогтой. Тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

   Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Даншиг наадам бол агуулга, үр өгөөжийн хувьд ач холбогдол өндөр, томоохон арга хэмжээ юм. Бид энэхүү наадмыг нэг жилийн өмнөөс дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж эхэлсэн. Жил бүр Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо өсөх хандлагатай байна. Тухайлбал Үндэсний их баяр наадмыг үзэх гэж олон жуулчин ирдэг. Тиймээс бид үндэсний их баяр наадамтай зэрэгцэх томоохон арга хэмжээг зохион байгуулдаг нь Даншиг наадам юм. Аливаа нэг аялал жуулчлалын арга хэмжээг олон жил зохион байгуулж, сурталчилж байж үр дүнд хүрдэг, дэлхий дахинд танигддаг, жуулчдыг татдаг. Энэ утгаараа бид Даншиг наадмыг жил бүрийн 8 дугаар сарын эхний амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Өнгөрсөн жил л гэхэд манай улсыг 471 мянган жуулчин зорин ирсэн гэсэн тоо баримт байна. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхий дахинд таниулах томоохон арга хэмжээ юм” гэлээ. Энэ жилийн наадам нь мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг үзэх, монголын соёлын өвийн ховор нандин үзвэрүүдийг нэг дор Хүй долоон худагт үзэх боломжтой. Гандантэгчэнлин хийдэд 8 дугаар сарын 2-6-нд Жахар цамын хурлаар эхэлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.