2018-08-20 03:05

Д.Наранцацрал: Ардын урлаг бусад улс оронд хөгжиж байхад манайд устаад байна

   Эх нутгаа хайрлах сэтгэлгээг шингээсэн, уран сайхны баялаг дүрслэл бүхий байгальтай харьцах эртний зан үйлийг  түүчээлсэн монгол ардын аман зохиолын маш гайхалтай төрөл бол “Алтайн тууль хайлах” юм. Харин орчин цагт Алтайн тууль хайлахын оршил болох “Алтайн магтаал” мартагдахад хүрээд байна хэмээн ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Салбарын соёл судлалын хөтөлбөр хариуцсан доктор, профессор Д.Наранцацрал хүүрнэж байна. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-14 орны 200 гаруй эрдэмтэн оролцсон “Алтайн Ард Түмэн” олон улсын эрдэм шинжилгээний хуралд та “Алтайн тууль хайлах” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Та энэ илтгэлээрээ гаднынхан болоод монголчуудад юу хэлэхийг зорив?
-Алтайн магтаал хэмээх нь уул усны эзэн, лус савдгаа аргадах зорилготой, тууль хайлахын өмнө хэлдэг магтаал юм. Миний хувьд зургаан төрлийн “Алтайн магтаал”-ын ая аялгуу, хөгжмийн найруулгад дүн шинжилгээ хийж үүнийг танилцуулах үүднээс энэ хуралд оролцлоо.

Өнөөдөр Алтайн магтаал мартагдахад хүрээд байна. Үүнийг хэрхэн сэргээх вэ, залуучууд үр хойчдоо яаж өвлүүлэх вэ гэдгийг  хүмүүст хэлэхийг зорьсон.

-Алтайн магтаалыг судлаад та нэгдсэн дүгнэлтэд хүрсэн үү. Яг ямар зүйл нь мартагдаад байна вэ?
-Алтайн магтаалыг судалж байх явцдаа хөгжмийн хувьд гурван төрөлд хуваасан. Үүнд, Тууль  /Гэсэр, Жангар/ гэх мэт хайлахын өмнө оршил заавал хэлдэг. Өөрөөр хэлбэл тууль хайлахын өмнө хэлдэг “Алтайн магтаал” гэсэн нэг хувилбар юм. Хоёрдугаарт, том хэмжээний Алтайн магтаал. Тухайлбал, айл гэрийн гай зовлон, үхэл хагацал, барцад, зэрэг бүхий зүйлүүдийг засаж, ном унших дайтай төрөл. Гурав дахь нь  хөгжмийн хувьд хэлбэл, орчин үеийн хамтлагууд өөрт амархан хархираа хөөмий оруулдаг ч юм уу, дахин давтагдах хөгжмийн бүтэцтэй Алтайн магтаал гэсэн гурван төрөлд хуваан үзсэн.

-Алтайн магтаалын хувьд тулгамдаж буй асуудал нь юу вэ?
-Минийхээр, эхний хоёр оршил мартагдчихсан байна. Шинийн нэгний өглөө 13 Алтайн оргилынхоо орой дээр очиж уул устайгаа золгодог тууль хайлдаг туульч бараг үгүй болж байна. Энэ бол тулгамдаж буй асуудал юм.

-Сүүлийн үед тууль хайлах өв тээгчид байхгүй болж байна гэхэд хилсдэхгүй. Энэ соёлыг өвлүүлэн үлдээхийн тулд юу хийх ёстой вэ?
-Алтайн тууль хайлахыг соёлын биет өв хэмээн “Юнеско”-д 2009 онд бүртгүүлсэн. Бүртгүүлснээр бид туульчдаас ярилцлага авах, тууль хайлж буй үед бичлэг хийж үлдээх, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах гээд маш олон төрлийн ач холбогдолтой зүйлсийг хийх эхлэлийг тавьсан.

-Энэ удаагийн хурлаар Алтайн тууль хайлах асуудлыг хэлэлцүүлснээр ямар үр дүнд хүрэв?
-Би хөгжим судлал талаас нь судалсан бол бусад судлаач аман зохиол, шүлэг яруу найраг, бие биелгээг нь судлаад хамтарсан цогц судалгааны бүтээл гаргахаар болсон. 

-Ер нь Алтайн магтаалтай холбоотой ямар түүх домог байдаг вэ?
-Уртнасан судлаачийн үзсэнээр Алтайн 13 цагаан оройтой уулсын ахалж байдаг арслан цагаан уулс гэж байдаг. Тэр арслан цагаан уулын эзэн нь үргэлжийн мөнх 25 настай алиа хонгор эзэн. Энэ эзний аливаа ажил үйлсийг нь бүтээж байдаг Ува гүнжид хэмээх өвгөн байдаг. Мөн Алтайн эзний дор таван мөч савдаг гэж байдаг. Тэд дэлхийд зуд, ган гачиг гэх мэтийн байгалийн аюултай үзэгдэл болгох уу гэдгийг мэддэг. Тийм учраас тэр аюул ослоос урьдчилан сэргийлж, тэднийг тайвшруулж, баясгаж, аргадах  үүднээс Алтайн тууль магтдаг учиртай.

-Алтайн язгуурт улс орнууд тууль хайлах өв соёлоо хэрхэн авч яваа бол. Энэ талын судалгаа бий юу?
-Манайхтай адил мартагдаж байна. Харин Киргиз Манас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна билээ.

-Ингэхэд, үндэстэн угсаатнууд ямар хөгжмийн зэмсгүүд ашиглаж байна вэ?
-Баяд, Дөрвөд, Өөлд, товшуур хөгжим, Урианхайчууд цуур хөгжмөөр Алтайн тууль хайлдаг. 

-Тууль хайлах дэг ёс жаягийг хуучнаар нь авч үлдсэн туульч хэр олон байна вэ?
-Надад П.Наранцогтын тууль хайлж буй бичлэг бий. Ер нь Урианхай талдаа тууль хайлдаг нь Уртнасан гуайгаас эхлээд цөөнгүй хүн байна. Миний мэддэг байсан хүмүүс бурхны оронд заларчихлаа. Тиймээс боломж гарвал бичлэг хийхийг зорьдог. Том хэмжээний зүйл болохоор урлаг судлаачид төдийлөн барьж авахгүй байх шиг.

-Орчин цагийн хүүхдүүд тууль хайлах ёсонг тэр бүр сайн мэддэггүй. Тиймээс ирээдүй хойч үедээ туулийг мэдүүлж таниулахад төрөөс ямар бодлого явуулбал зохилтой вэ?
-Биет бус соёлын өвд бүртгүүлсний цаад учир шалтгаан нь залгамжлагчдыг бэлтгэх юм. Нэг туульч 10 орчим шавь бэлтгэх гэсэн заалттай. МУИС-ийн Ардын урлаг судлалын ангийг би төгссөн. Гэвч цаг хугацааны явцад хэчнээн дахин өөрчлөгдөн, солигдсон. Сүүлдээ сүйрэхэд хүрч байна. Ардын урлаг бусад улс оронд хөгжиж байхад манайд устаад байна. 

Мөн ардын урлаг судлаачид нэг л газар төвлөрч бэлтгэгддэг гэсэн үзлээс ангижрах хэрэгтэй. Олон газар байгуулагдаж, хоорондоо өрсөлдөж байж хөгжинө. Төрөөс судлаачдыг бэлтгэж, дэмжих хэрэгтэй байна. Нэмж хэлэхэд, Өвлөн тээгч нарыг урамшуулж, нэр алдар гавьяаг нь мандуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таниулах хэрэгтэй.

Улс орон өөрийн үндэсний гэсэн өв соёлтой болохоор  оршин тогтнож байна. Бид эртнээс нааш уламжилж ирсэн өв соёлоо устгавал Монгол гэж хэлэх эрхгүй болно. Бусдаас ялгарах онцлогоо судалж мэдсэнээрээ тусгаар тогтноно. Ямарваа нэгэн үндэстнийг устгаж үгүй болгоё гэвэл соёлыг нь үгүй хий гэдэг шүү дээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.