2018-08-29 10:33

Дуучин Д.Болд "BOLD-Ертөнц 12" тоглолтоо хийнэ

   "Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд бие даасан "BOLD-Ертөнц 12" тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолт энэ сарын 31-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт 17:00 цагт болох бөгөөд энэ нь түүний бие даасан тав дахь тоглолт аж. Тэрбээр 2005 оноос хойш гаргасан 12 цомгийн шилдэг хит дуунуудаа үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.

   Сонирхуулахад дуучин Д.Болд амьд хөгжмийн хамтлагтай дуулах бөгөөд түүний тоглолтод “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид, Хулан, Гурван охин хамтлагийн дуучин Соло, B.A.T, Quiza нар оролцох юм. Тасалбарыг онлайнаар ticket.mn, tix.mn, shoppy.mn  болон “HiFi” дэлгүүрийн салбараар 20-50 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байгаа юм байна.

Тасалбарын үнэ: 

Сектор A, B, J, K тасалбарын үнэ  50,000
Сектор C,D,E,F,G,H,I тасалбарын үнэ 20,000
Босоо хэсэг А тасалбарын үнэ 40,000
Босоо хэсэг В тасалбарын үнэ 20,000

VIP  дан 300,000
VIP  хосын 500,000

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: Mонгол ТВ, В production

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.