2018-09-04 03:09

МОНГОЛ УЛС “ӨВЛИЙН” СПОРТЫН ОРДОНТОЙ БОЛНО

 

 

Спортын томоохон цогцолбор, ордон байдаг ч өвлийн спортоор хичээллэх боломжтой газар байхгүй. Тэгвэл Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулах талаар өнгөрсөн онд санал тавьжээ. Өөрөөр хэлбэл, Прага хотноо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаанаар Монголын талаас тавьсан санал юм. Тухайн үед Чехийн тал дээрх асуудлыг судлан үзэж, эргээд хариу өгөхөөр болжээ.

 

Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын  орлогч  Олдржих Заяычек уулзах үеэрээ өнгөрсөн онд хөндөгдсөн асуудал нааштайгаар шийдэгдэхээр болсныг мэдэгдлээ. Тус улсын зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх болсон тухай сайхан мэдээ дуулгасан юм. Мөн хоёр орны соёл, боловсролын салбар дахь харилцаагаа улам өргөжүүлэх боломж байгаа гэдгээ илэрхийлсэн.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа спортын ордон барьж байгуулах саналыг хүлээн авч, дэмжлэг, туслалцаа үзүүлэх болсонд баярлаж талархсанаа илэрхийлэн “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан хүсэлтийг нааштайгаар шийдэхээр болж, элчин сайд захидал илэгээсэнд талархал илэрхийлмээр байна. Иргэдийн маань хүсэн хүлээж байсан нэгэн асуудал биеллээ олох нь. Хоёр орны хамтын ажиллагаа ч цаашдаа үргэлжилж, өргөжинө гэдэгт итгэлтэй байгаа” гэж хэллээ.

 

 

Ийнхүү Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн ордон барьж, монголчууд, Монгол Улсын өвлийн спортоор хичээллэдэг баг тамирчид бэлтгэл сургууль базаах ордонтой болох сайхан мэдээг дууллаа. Энэхүү ордонг барих санал, санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан гаргасан бөгөөд өдгөө биеллээ олж, сүндэрлэхээр болж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу