2018-09-05 07:26

"Unfriend " Аяны элч дуучин Анхбаяр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Уран бүтээлч, залуу дуучин Б.Анхбаяр буюу A Cool нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” аяны элчээр сонгогдож, өсвөр үе, залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм байна. Энэ хүрээнд дуучин Б.Анхбаяртай ярилцсанаа хүргэж байна.

-Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр та элчээр ажиллахаар болсон. Цаашид энэ чиглэлийнхээ дагуу ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна вэ?

Манай улсын хамгийн том баялаг, бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа төлөө  би үргэлж “За” гэж хэлдэг.  Нөгөө талаас тэдгээрийн аюулгүй байдал, сурч хөдөлмөрлөх эрх, хэрхэн зөв боловсон хүн болох талд дээр  аав хүний үүднээс ханддаг гэхэд илүүдэхгүй байх. Тэр ч утгаараа 2012 оноос хойш хүүхдийн чиглэлээр маш олон ажил хийсэн байдаг.  Энэ бүх хүүхдийн төлөө хийсэн ажлыг минь үнэлээд хүүхдийн элч дуучнаар сонгож байсан бол энэ удаад  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан, зохион байгуулж буй  цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой “Unfriend” аяны дуу хоолой болоочээ гэсэн санал тавьсан. Энэхүү саналыг маш талархалтайгаар хүлээн авсан.

Аяны хүрээнд ямар ажлууд хийх вэ?

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд эхний ээлжинд маш том хөдөлгөөн өрнүүлэх ажлыг ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хийхээр болоод байна.

Нэн тэргүүнд “Хар жагсаалт” группээр дамжуулан садар, самуун, хүчирхийлэлийн эсрэг группүүд, хуурамч хаягуудыг устгах, репорт хийх зорилгоор цахим орчинд иргэдийн дэмжлэгийг их авч байна. Энэ сарын 7-нд төрийн ордонд “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдвийн дор хэлэлцүүлэг хийгдэнэ. Уг хэлэлцүүлгийг УИХ дахь цахим бодлогын түр хороо дэмжин, хамтран оролцож байгаа. Олон ажлууд хийгдэж эхлээд явж байна. Ямартай ч энэ ажлын хүрээнд  цахим орчинд олон эерэг чиг хандлага авчирах байх гэж найдаж байна.

Та хүүхэд залуучуудын эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудаасаа дурдаач?

Хамгийн анх 2013 онд ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн албаны дарга Б.Баатархүү хурандаагийн үед Монголын сурагчдын холбоо,  Сэлэнгэ бид нар анх “SCHOOL POLICE” хөтөлбөрийг  санаачлан би удирдагчаар нь ажиллаж байсан.

Одоо хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж байна.  Энэ хөтөлбөр анх нийслэлийн хэмжээнд хэрэгжиж зохион байгуулагдаж  байсан бол одоо бүр улсын хэмжээнд явагдаж байна. Энэ арга хэмжээнд гар биеэрээ оролцох нь  миний хувьд маш том ажил болж чадсан гэж хэлж болно. Мөн  “А.Баттулга” нэртэй  хүүхдийн сангаар дамжуулан бид бүхэн зорилтод бүлгийн хүүхдүүдэд туслах зорилготой хамтран ажиллаж байна. Дараагийн томоохон ажил гэвэл  хүнд өвчтэй, хавдартай хүүхдүүдэд туслах зорилгоор ХСҮТ-тэй хамтран олон ажлуудыг хийсэн.

Цахим гэмт хэрэг нь дотроо олон төрлөөр төрөлжиж байх шиг байна. Танд эсхүл таны танил хэн нэгэнд аль нэг нь тохиолхож байсан уу?

Миний хувьд бол ховор. Би өөрийнхөө Фэйсбүүк ч юмуу бусад цахим орчин дах хэрэглээнд маш их анхаарал хандуулдаг. Аль болох  эерэг сэтгэлгээ төрүүлэх, ямар нэгэн сөрөг мэдээллээс ангид байхыг эрмэлздэг.  Харин энэ цахим гэмт хэргийн золиос томчууд бид биш хүүхэд, залуучууд маань ихээр өртөж байна. Жишээ нь цахимаар садар самууныг сурталчилсан  маш олон группууд байна. Садар самууныг өдөөсөн маш олон зураг, постууд байна. Эдгээр зүйлүүд нь хүүхдүүдийг буруу чиг хандлагаруу хөтлөх болно. Дээрээс нь цахим залилах гамт хэрэгт манай найз нөхөд холбогдож байсан үе байгаа. Тиймээс яг фэйсбүүк дээр нэртэй, зурагтай хүнтэй л харилцах хэрэгтэй. Аюул бол маш ойрхон байгаа шүү.  Үүнээс сэрэмжлэхийн тулд цахим хуудсаа зөв зохистой хэрэглээсэй гэдгийг эцэг, эхчүүд, залуучуудад  уриалж байна.

Фэйсбүүкээр хар жагсаалт буюу “Black list” нэртэй хүүхэд, залуучуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийг нэгтгэсэн  олон нийтийн нээлттэй групп нээгдсэн байна. Та гишүүн нь болсон уу?

Би “Black list”-нд хамгийн түрүүнд гишүүн болсон. Энэ нь +18 аас дээш янз бүрийн бичлэг, муу муухай мэдээллүүд мөн дээрээс нь зарууд болж бүтэхгүй байгаа постууд зэргийг цуглуулж байгаад Репорт хийх нэг ёсондоо устгаж байгаа юм.

Энэ Black list-с эцэг эхчүүд, залуучууд , хүүхдүүд зөв мэдээлэл аваасай гэж хүсэж байна. Та бүхнийг ч мөн энэ “Unfriend” аянд нэгдээсэй хэмээн хүсч байна.

-Та эцэг эхчүүдэд юу гэж зөвлөмөөр байна?

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдийнхээ гар утасыг аваад хүүхэд тань таньдаг болон танихгүй хүмүүстэй хэрхэн найзалж байна, танихгүй хүмүүс нь хэд байна зэргээр шалгаж байгаарай. Өөрөөр хэлбэл танихгүй хүмүүс таны хүүхдүүдийг хүмүүжүүлээд байна гэдэг гол санааг хэлээд байгаа юм. Тийм учраас та  хүүхэдтэйгээ сайн ярилцаад танихгүй хүмүүсийг нь устгуулж найзын хүсэлтээс нь татгалзуулаачээ, таних танихгүй хүүхдүүд таны хүүхдийн талаар мэдээлэл авч байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ маань өөрөө гэмт хэрэг гарах үүсэл нь болоод байна. Нэг удаа ч гэсэн хүүхдийхээ гар утсыг шалгаж анхаараачээ гэж зөвлөмөөр байна.

Эх сурвалж: өдрийн сонин

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу