2018-09-05 09:05

"Улаанбаатар-2018" Олон улсын дүрслэх урлагийн наадам нээлтээ хийлээ

   Монголын Урчуудын Эвлэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам”-ыг 2018 оны 09 дугаар сарын 05-12-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус наадмын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус наадам нь дүрслэх урлагаар дамжуулан олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монгол Улсын Дүрслэх урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой бөгөөд олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдээс эх орондоо дэлгэн үзүүлснээр улс орнуудын урлаг соёлын ялгааг дүгнэн харах боломж нээгдэж байгаагаараа онцлог юм. 

   "Улаанбаатар-2018" Олон улсын дүрслэх урлагийн наадмыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд урт хугацааны туршид өөр өөр өнгө аястайгаар ард иргэдийн урлагийн боловсролд тал бүрийн мэдлэг олгох билээ.  Монгол Улсад зохион байгуулагдах гэж буй уг олон улсын наадам Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах бөгөөд Монгол, Орос, Хятад гурван улсын кураторууд ажиллах юм. 

   "Улаанбаатар-2018" Олон улсын дүрслэх урлагийн наадмын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй галерейнуудад (Үүнд: МУЭ-ийн арт галерей, UBарт галерей, Цагаан уул арт галерей, Q арт галерей, 976 арт галерей, MN 17 арт галерей, Best арт галерей, Өв арт галерей, Хаан галерей, Норпей арт галерей )Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэх ба уг наадмын гол павилон нисэх явах замд байрлах Морьтны хөшөөнд байрлаж байгаа юм. Мөн энэхүү олон улсын наадамд БНХАУ (И Сан, Ли Хонгбо, Жианг Феймо), Швед (Жоанэс Ниэлсон), Эстониа (Сим-Танел Аннус), Мьянмар (Мин Тэйн Сунг), Австрали (Тан Лаурэнс), БНСУ (Ли Квон Соеп), ОХУ-аас (Жигжит Баясгаланов, Юрий Мандаганов, Татьяна Бороноева) зэрэг олон улсын шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирээд байгаа юм. 

   Уг наадмын нэг томоохон үйл явдал нь БНХАУ-ын алдарт барималч И Сан өөрийн бүтээл болох “Хил хязгааргүй соёл иргэншил” бүтээлээ уг олон улсын наадамд зориулан Монгол улсын засгийн газарт хандивлах үйл ажиллагаа болох юм. Түүнчлэн, Уланбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадмын Арт-форумыг 9 сарын 6-нд зохион байгуулах ба форумд Монголын урлаг судлаач, эрдэмтэн профессорууд болон олон улсын кураторууд хүрэлцэн ирж  "Бид урлагийг шинээр яаж харах вэ?" Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага түүний олон улс дахь байр суурийн талаар хэлэлцүүлэг, уран бүтээлчдийн яриа, лекцийг зохион байгуулна. 

   Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам зохион байгуулагдсанаар Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийг дэлхий дахинд таниулах, сурталчлах, Улаанбаатар хотын соёл, уламжлалыг таниулах, олон нийтийг урлагын боловсролд түлхэц үзүүлэх, дэлхийн шилдэг уран бүтээлчдийг танилцуулах, тэдний бүтээлийг эх орондоо үзэх мөн цаашлаад олон улсын шилдэг куратор, судлаачидтай дүрслэх урлагийн талаарх санал бодлоо харилцан солилцох боломжтой болж байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Цэнхэр нүдэн бүсгүй“Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар хөшгөө нээнэУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
  • "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнааУлсын драмын эрдмийн театр 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваариа дэлгэжээ. Энэ сард тус театрын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг болон Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулах нь ээ.
  • Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэМонголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд "Бэст арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.
  • УДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарьУДБЭТ-ын нэгдүгээр сарын үзвэрийн хуваарь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
  • “Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоно“Щелкунчик” балетыг хоёр өдөр тоглоноУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.