2018-09-05 10:21

“Хот ба сэтгүүлч” уулзалт боллоо

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2018-09-05/ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийдэг “Хот ба сэтгүүлч” уулзалтаараа нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийгдэж байгаа ажил, Улаанбаатар хотын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдрийн уулзалтын үеэр хэд хэдэн гол сэдвийг сэтгүүлчдийн анхааралд хандуулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар 2016 онд томилогдон ажилласнаас хойш өнөөдөр 800 дахь хоног нь тохиож байна.

2 жилийн хугацаанд Улаанбаатар өргүй хот боллоо.

Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нийслэлийн удирдлагын баг хүлээн авсан. Үүнд аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв. Үүнийг 2018 онд бүрэн төлж дуусгалаа.

Нийслэл хотын зүгээс Улаанбаатар хотын Худалдааны танхимтай салшгүй холбоотой ажиллаж ирсэн. Ингэснээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн түншлэлийг бодитой хэрэгжүүлж ирэв.

Олон удаагийн парламент дамжин хүлээгдэж байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

Өдгөө 1.4 сая хүн амьдарч ажиллаж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй хотын хувьд уг хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Сүүлийн удаа 1994 онд уг хуулийг шинэчилсэн. Гэвч тухайн үед Улаанбаатарын суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1.4 сая болж, 30 мянган хүн амтай хороо ч ажиллаж байна. Автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон гэх зэргээр нийслэл хотод эрх зүйн шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

Газрын реформ, шинэчлэлийн ажил хийж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсноос хойш С.Батболд сургууль, цэцэрлэг, орон сууц, гэр хорооллын дунд газар олгоогүй. Зөрчил бүхий 16.8 га газрыг хураан авч, зөвшөөрлийг хүчингүй болгон сургууль цэцэрлэг, оршин суугчдад нь  буцаан олголоо.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургууль, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 33 дугаар сургуулийн эзэмшилд газарт олгосон газруудыг хүчингүй болголоо. Ийм олон газар бий.

Мөн СӨХ-д нийтдээ 40.8 га газрыг олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломжийг олголоо.

Ингэж иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд эргүүлэн олгосон газрын хэмжээ 57 га талбайд хүрч байгаа нь 50 ширхэг хөл бөмбөгийн талбайтай дүйж байгаа юм.

Гэр хорооллуудад “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв байгуулах ажил өрнөж байна 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ.

Нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгалаа. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Үүнээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, ажлын зураг төсөл хийгдэж дууссан. Үлдсэн 3 байршил болох Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас  53 иргэнд орон сууц олгож, 3.2 га газрыг   Нийслэлийн газрын санд шилжүүллээ.

АХБ-тай хамтарч Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг байгуулахаар дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг шаардлагатай бүтээн байгуулалт хийхээр болж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлогыг хотын удирдлагууд хэрэгжүүлж байна.

Төрийн үйлчилгээний шинэчлэл

Нийслэлээс үзүүлж байгаа 55 үйлчилгээг цахимжуулах гэж байна. Нийслэлийн хороодод төрийн үйлчилгээг хүргэх ажлыг энэ онд эхлүүлж байгаа юм. Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээний супермаркет 4 бий. Одоо иргэдийн хамгийн их авдаг 7 төрлийн үйлчилгээг хороод хүргэж байна.

Шинэ Яармаг төвийн бүтээн байгуулалт эхэллээ.

Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд Хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгана.

Улаанбаатар хот авто зам, дэд бүтцийн салбарт сүүлийн 60 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.

Нийслэлийн авто  замын сүлжээг  хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, авто замын сүлжээний гол болон туслах гудамж замууд, тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барихаар төлөвлөж байна.

2018 онд  энэ салбарт  нийслэлийн төсвөөр 13.1 километр зам шинээр барьж, 2.2 километр замыг өргөтгөн шинэчилж байна. Дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа хамгийн гол бүтээн байгуулалт нь  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийгдэж байгаа  4 том гүүрийн төсөл юм.

Ингэснээр Улаанбаатар хот бүхэл бүтэн 60 жилийн дараа гүүрэн байгууламжаа цогцоор нь шинэчилж  байна. 

Нэг хот, нэг стандарт гэсэн ажил эхлүүлээд байна.

Нийслэл хотод амьдарна гэдэг бол иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг юм.

Улаанбаатарыг удирдана гэдэг нь хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил бол энэ. Бага  тойруугаас Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрт нэг л стандарт үйлчлэх ёстой. Үүнийг Нэг хот, нэг стандарт  гэж байгаа юм. Үүнийг нийслэлийн 1.4 сая иргэн бүрт нэг стандарт хэмээн томъёолон ойлгож болно.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.