2018-09-06 05:15

Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулна

 

<img alt="Б.Чинбат " Хязгааргүйн="" цаана”="" бие="" даасан="" тоглолтоо="" толилуулна"="" class="img-responsive" data-cke-saved-src="http://cdn.eagle.mn/cache/images/d/2/4/e/1/d24e1642404b4baae9ac43128fb1fe5c2fe5788c.jpg" src="http://cdn.eagle.mn/cache/images/d/2/4/e/1/d24e1642404b4baae9ac43128fb1fe5c2fe5788c.jpg" style="border-radius:3px; border:none; box-sizing:border-box; display:block; height:auto !important; margin-bottom:10px; max-width:100%; position:relative; vertical-align:middle; width:780px">
 

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо  "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.

Харин энэ удаад өөрийн гурав дахь бие даасан тоглолтоо зургаан жилийн дараа "Хязгааргүйн цаана" нэртэйгээр энэ сарын 21, 22-нд 19:00 цагаас, 9-р сарын 23-нд 18:00 цагт "Corporate Convention Centre"-ийн концертын танхимд хийхээр болжээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "One music" продакшн, "ON'n &OFF" продакшн ажиллаж байна.

<img alt="Б.Чинбат " Хязгааргүйн="" цаана”="" бие="" даасан="" тоглолтоо="" толилуулна"="" class="img-responsive" data-cke-saved-src="http://cdn.eagle.mn/uploads/userfiles/images/40418445_10215209649708739_3766627438885339136_n.jpg" src="http://cdn.eagle.mn/uploads/userfiles/images/40418445_10215209649708739_3766627438885339136_n.jpg" style="border:0px; box-sizing:border-box; display:block; height:540px; max-width:100%; vertical-align:middle; width:960px">

Тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Чинбатын зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдох нь ээ. Мэдээж Чинбаа төгөлдөр хуур хөгжмийн гоцлол бүтээлүүдээр үзэгч, сонсогчдынхоо оюуны сонорыг мялаана.

Харин тоглолтонд, Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож, хөгжимлөг гурван үдшийг үзэгчдэд бэлэглэх гэнэ.

Тодруулбал, Чингис хаан одонт, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, уртын дуучин Б.Мөнхбаатар, "Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, "Никитон", "Sweetymotion", "S4" хамтлаг, поп дива С.Наран, уртын дуучин Б.Батцэцэглэн, дуучин Б.Замбалгарав, И.Мишээл, Софиа, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын Үндэсний төрийн их найрал хөгжим, удирдаач Н.Буянбаатар, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ оролцоно. Мөн монголын рок поп урлагийн шилдэг хөгжимчид, бөмбөрчин Одбаяр, Батцэцэг, гитарчин Батбилэг, Алтангэрэл, ёочин хөгжимчин Н.Шүрэнцэцэг, ятгачин Номуунаа, “Хөсөгтөн” хамтлагийн лимбэчин Адъяадорж, Чулуунбат, Монгол Улсын Филармони, Улсын Дуурь бүжгийн эрдмийн теартын хийлчид мөн Чинбаагийн эгч Америкийн "Ringling Brothers Barnum Bailey" циркийн жүжигчин, бүжигчин Б.Гэрэлчимэг нар оролцох нь ээ.

Эх сурвалж:Eagle.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.
  • “Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэ“Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэМонголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Бадамжавын Чогсом /Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт/ Долгоржавын Болд /Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт/ нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ 2019 оны 07 сарын 01-28-ны өдрүүдэд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-н танхимд дэлгэн толилуулах гэж байна.
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.