2018-09-10 01:28

Монгол дизайнерын “Ноолууран үүл”-ийг “London Design Biennale” онцолжээ

 

Монгол дизайнерын “Ноолууран үүл”-ийг “London Design Biennale” онцолжээ

Энэ сарын 04-нөөс 23-ны өдрүүдэд Английн Лондон хотын “Somerset House”-т “London Design Biennale 2018” үүд хаалгаа нээгээд байгаа юм. Монголын павильон дахь “Ноолуурын үүл” 2018 оны Лондонгийн загварын Biennale-ийн гол үзмэрүүдийн нэг болоод байгааг тус улсын хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээнд онцолжээ. Мөн Грекийн кинетик суурилуулалт олны анхаарлыг татаж байгаа гэнэ.

Монголын павильоныг ажиллуулж буй дизайнер Ц.Оюунаа Монголын брэнд ноолуурын танилцуулгыг өвөрмөц аргаар хийжээ. Тэрээр 40 килограмм ноолуурыг шилэн хорго хананд хийсэн бөгөөд үзэгчид уг шилэн хананы нүхээр гараа хийж ноолуурыг барьж үзэж болох аж. Ийнхүү ноолуурыг барьж үзэхэд үүл барьж үзэж байгаа мэт мэдрэмж төрөх юм байна. Ноолууран үүл, Ноолууран хана гэж нэрлэсэн энэ бүтээлээрээ дизайнер Ц.Оюунаа өрнөдөд нүүдэлчдийн уламжлалт соёл, хувцас өмсгөл, өвөрмөц ахуйг  танилцуулахыг зорьжээ.

Энэ жилийн “London Design Biennale 2018”-д 40 гаруй орны дизайнерууд бүтээлээрээ оролцож байгаа аж.

Монгол дизайнерын “Ноолууран үүл”-ийг “London Design Biennale” онцолжээ

Монгол дизайнерын “Ноолууран үүл”-ийг “London Design Biennale” онцолжээ

Монгол дизайнерын “Ноолууран үүл”-ийг “London Design Biennale” онцолжээ

eagle.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.
  • Хосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХос шаргын Бааска, Хос залуусын Бааска хэмээн түмэн олондоо алдаршсан Ая зохиогч, дуучин МУСТА Н.Баасандорж, дуучин МУСТА Н.Баасандорж нар хамтарсан “VIP” тоглолтоо хийхээр хэдийнээ бэлтгэлдээ оржээ. Тэрээр эцэг эхээс заяасан нэр нь хүртэл адил, ард түмнээс хайрлан хүндэтгэж авгайлж дууддаг алдар нь хүртэл адилхан уран бүтээлчид маань нийтийн дуу болон эстрад дууны урлаг хослон эгшиглэх “VIP” тоглолтоо ирэх 03 дугаар сарын 08-нд “Pyramid Event Hall”-д 19:00 цагаас хийх гэнэ.
  • "Хурд" хамтлагийн "Зураг шиг бүсгүй" тайзнаа амилнаКорпорейт хотел энд конвеншн центр "Хурд" хамтлагтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8-ны баярын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг мартын 8-ны үдшийг "Хурд" хамтлагийн дууг сонсон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оройн зоог барин нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.
  • "Зая гэгээнтэн" түүхэн дурсгалт жүжиг нийслэлд тоглогдоноШашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.