2018-09-17 02:00

“Рашаан хад” баримтат кино Болгарт болсон кино наадмын тусгай шагнал хүртжээ

   Дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” 6 дугаар  наадам Софи хотод 2018 оны 9 дүгээр сарын 07-10-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.

   Кино наадамд 20 орчим орны кино найруулагчдын 120 гаруй баримтат болон уран сайхны кино оролцсоноос тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртэж, манай найруулагч Б.Баярын “Рашаан хад” баримтат кино наадмын “Алтан сарнай” тусгай шагнал хүртэв. Найруулагч Б.Баяр кино наадмын үйл ажиллагаанд оролцоход ЭСЯ-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлжээ.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг таван жилийн дараа "Хайр гэж" тоглолтоо гуравдугаар сарын 8-нд үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар тун завгүй явна. Тэрбээр удахгүй болох гэж буй тоглолтынхоо хүрээнд фейсбүүк хуудасаар дамжуулан “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг үзэгч, сонсогч, фенүүдийнхээ дунд зарлажээ. Түүний "Сэрүүн зүүд шиг амьдрал", "Чамайг хүнийх гэж бодсонгүй", "Итгэл өгөөч наддаа", "Мандах нар", "Хайраа санана", "Уйллаа шүү" зэрэг олон сайхан хит дуу бий. Уралдааны ялагчийг хамгийн олон шэйр, лайк авснаар нь тодруулж, "Хайр гэж" тоглолтын хос тасалбараар урамшуулах юм байна.
  • Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноМонголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноЗохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
  • МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМонгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
  • Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээДрамын театрын шинэ жүжгийн тов гарчээУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
  • Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал "Хайр намайг хөтөлсөн юм..." драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.