2018-09-26 09:48

Улсын Филармоний намар цагийн нээлтийн тоглолт болно

   Хөгжмийн концертын яруу сайхан аялгуу нь үзэгч, сонсогчдын сэтгэл зүрхэнд уусан нийцэж оюун ухааныг сэргээн, зүрхийг догдлуулж ер бусын сайхан мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тийм ч учраас хөгжмийн концерт нэг л ер бусын тансаг гайхамшигтай байдаг.

   Монголын хамгийн том хөгжмийн хүрээлэн болох Улсын Филармони жил бүрийн аравдугаар сард дараа жилийнхээ уран бүтээлийг нээж “NEW SEASON тоглолтоор үзэгч, сонсогчиддоо бэлэг барьдаг билээ. Энэ жилийн нээлтийн тоглолтоо Монголын хөгжмийн урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд  түгээн хүргэсэн, орчин цагийн уран бүтээлчдийн авьяас билэг, уран чадварын  бүхий л ололтыг цогцлоосон, гарамгай чадварлаг хөгжимчдийн бүрдэл бүхий Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр ирэх жилийнхээ уран бүтээлийг нээхээр боллоо.

   Гайхамшигт уянгалаг чамин аялгуу, үнэ цэнэтэй содон соргог мэдрэмжийг төрүүлэх Морин хуурын чуулгын шинэ бүтээлийг Улсын Филармоний нээлтийн тоглолт болох “NEW SEASON 2019”-өөс сонсож болох юм. Мөн Б.Мөнхбаатар /МУГЖ/, С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Монголхүү, Т.Отгонбаяр зэрэг дуучид удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор шинэхэн дуунуудаа морин хуурын чуулгатай дуулж үзэгч сонсогчдодоо хүргэнэ.

   Тоглолт 2018 оны 10-р сарын 13,14-нд 19.00 цагаас улсын Филармонийн концертын танхимд болох ба тасалбарыг 1900-1800 болон www.ticket.mn, улсын Филармонийн тасалбарын кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу