2018-09-27 05:38

“Академи авардс”-ийн шилдгүүд маргааш тодорно

   Кино урлаг нь хөгжлийн оргилдоо хүрчихсэн, хөгжингүй, хөгжиж яваа улс орнууд өөрсдийн гэсэн олон жилийн түүхтэй “Кино наадам”-уудтай байдаг. Бидний хамгийн сайн мэдэх нь “Оскар”-ын шагнал гардуулах ёслол. Жил бүр зохион байгуулагддаг энэ наадмаар холливуд, олон улсын бүрэн хэмжээний, анимэйшн, баримтат киноны шилдгүүдийг тодруулдаг. Оскар өдгөө 90 жилийн түүхтэй болжээ. Үүнээс гадна Канн, Берлин, Венец, Бусан зэрэг олон нэр хүнд бүхий кино наадмуудыг бид мэднэ. Харин энэ жил манай кино урлагийнхан “Академи авардс”-ийг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

   ”Оскар” 90 жилийн түүхтэй атал “Академи авардс” долоон л жилийн түүхтэй. Энэ хоёрыг харьцуулах нь дэндүү утгагүй гэж хүмүүс бодож болох юм. Нэгэнтээ “Холливудийн форматыг гол шалгуур болгож тавьж буй нь зарим хүнд өрөөсгөл санагдаж болох. Гэхдээ бид хүний нийгэм нэгэн үеэрээ бүрэлдэн буй болгосон туршлага, бүдэг ч болов зүй тогтлыг дагахгүйгээр хүнд тоогдохоор юм хийж сурах нь юу л бол...” /Я.Баяраа, “МОНГОЛ КИНО: Зохиол, зохиол, зохиол шүүмжээс”/ гэж бичсэн байдаг нь гарцаагүй үнэн тул харьцуулахад нэг их буруудахгүй л болов уу.

   Бидэнд харьцуулах, харьцуулагдах орон зай, биет зүйл дутагдаж байгаа нь үнэн. Найруулагч Ц.Хүсэлбаатар “Залуу үеийхэн кино зохиолоо л сайн боловсруул” гэж хэлсэн байдагчлан бид гадны чанартай уран бүтээлүүдийг үлгэрлэн жишиж, туршлага олж авах нь чухал хэрэгцээ. Сүүлийн үеийн монгол кино үзэгчдийг хөгжөөсөн хөнгөн зугаа, ур муухан зураглал,  хөгжүүлээгүй, сунжирсан харилцан яриа, үсэрч, тасарсан олон эвлүүлгээс бүрддэг болсныг хатуухан хэлэхэд нуух юун.

   Уран бүтээлчид үзэгчдээ хүндлэх ёстой, мөн бүтээлийнхээ чанарт ч анхаарлаа хандуулах үүрэгтэй. Мэргэжлийн ур чадвараа өсгөх зайлшгүй шаардалагатай. Сүртэй, нүсэр дүрслэлээс илүү энгийн, дотортой зүйлийг илэрхийлвэл хавь илүү монголчуудын соёл, сэтгэлгээтэй  уусан сүлэлдэж мэднэ. Бас нөгөөтэйгүүр сайхан мэдээ ч бас бий.

   Монгол киноны чанар, үзэгчдийн хандлага, хүлээн авч буй байдал зэрэг нь жилээс жилд сайжирсаар л байна. Монгол киноны хөгжилд зайлшгүй хэрэгтэй, хэрэгцээтэй зүйл бол уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэх, шагнал урамшуулал олгох, бүтээлийг алдаршуулах, олон улсын тавцанд гарах гүүр болох зэрэг олон талт үйл хэргийг бүтээх шагналт наадам юм. Тийм ч учраас“Академи авардс” бол чанартай зохиолоор хийгдсэн чансаатай бүтээлүүдэд шагнал олгодог үнэ цэнэ бүхий наадам байх шаардлагатай байна. Тийм ч байх ёстой. Энэ жил монгол харьцангуй сайн уран бүтээлүүд нээлтээ хийсэн гэж хэлж болно.

   “Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “Говийн домог”, “Амьдрал”, “Харанхуй хад”, “Бумеранг”, “Чингисийн хүүхдүүд”, “Чингис хаан”, “Үүлэн хээтэй орчлон” зэрэг бүрэн хэмжээний, богино, анимэйшн, кинонууд нэр дэвшин өрсөлдөж байна. Нийт уран бүтээлчиддээ амжилт хүсье. “Академи авардс” олон жил зохион байгуулагдаж “Оскар”-ын дайтай шагнал гардуулах ёслол болохын төлөө монгол киноны уран бүтээлчид тасралтгүй, чанартай уран бүтээлүүдээ туурвисаар байх биз ээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.