2018-09-28 04:02

Дуу бүжгийн чуулгын улсын IV уралдааны шилдгүүд тодорлоо

   БСШУС-ын сайдын 2017 оны А/243 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас  “Дуу бүжгийн чуулгын шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдаан”-ыг  2018 оны 09-р сарын 20-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүн хараа хот/-д зохион байгууллаа. Уралдаанд 5 дуу бүжгийн чуулгын нийт 270 гаруй уран бүтээлчид оролцож дараах бүтээлүүдээр өрсөлдөв. Үүнд:

Говь-Алтай аймгийн “Алтай” чуулга

  • “Алтан говийн Сүмбэр Алтай мину” концерт

 

  • “Хүйсийн говийн домог” дуулалт жүжиг

 

Говь-Сүмбэр аймгийн “Боржигин” чуулга

  • “Домог амилсан Боржигин” концерт

 

  • “Боржигин сэцэн” дуулалт жүжиг

 

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулга

  • “Эх сэлэнгийн дуулал” концерт

 

  • “Чоно ба долоон ишиг” хүүхдийн мюзикл

 

Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулга

  • “Цэцэн хааны дуулал” концерт

  

  • “Учиртай дөрвөн толгой” джаз мюзикл

 

Сэлэнгэ аймгийн “Мөнгөн хараа” чуулга

  • “Соёл-Эрдэнэ” концерт

 

  • "Баатарван НаваанЮндэн”  бүжгэн жүжиг

 

Бүрэн хэмжээний концертийн төрөлд шилдэг уран бүтээл, уран бүтээлчээр дараах байгууллага, уран бүтээлчид шалгарсан байна. Үүнд:  

Шилдэг уран бүтээл: 

  • Тэргүүн байр "Алтан говийн сүмбэр Алтай мину"  концерт "Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулга 
  • Дэд байр "Цэцэн хааны дуулал"  концерт Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн "Хан-Хэнтий" чуулга 

Шилдэг уран бүтээлч 

Хөгжимт жүжгийн төрөлд шилдэг уран бүтээл, уран бүтээлчээр дараах байгууллага, уран бүтээлчид шалгарсан байна. Үүнд:  

Шилдэг уран бүтээл:

  • Тэргүүн байр "Боржигин сэцэн" дуулалт жүжиг Говьсүмбэр аймгийн Боржигин чуулга 
  • Дэд байр "Баатарван НаваанЮндэн" бүжгэн жүжиг Сэлэнгэ аймгийн Мөнгөн хараа чуулга 

Шилдэг уран бүтээлч: 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг таван жилийн дараа "Хайр гэж" тоглолтоо гуравдугаар сарын 8-нд үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар тун завгүй явна. Тэрбээр удахгүй болох гэж буй тоглолтынхоо хүрээнд фейсбүүк хуудасаар дамжуулан “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг үзэгч, сонсогч, фенүүдийнхээ дунд зарлажээ. Түүний "Сэрүүн зүүд шиг амьдрал", "Чамайг хүнийх гэж бодсонгүй", "Итгэл өгөөч наддаа", "Мандах нар", "Хайраа санана", "Уйллаа шүү" зэрэг олон сайхан хит дуу бий. Уралдааны ялагчийг хамгийн олон шэйр, лайк авснаар нь тодруулж, "Хайр гэж" тоглолтын хос тасалбараар урамшуулах юм байна.
  • Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноМонголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноЗохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
  • МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМонгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
  • Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээДрамын театрын шинэ жүжгийн тов гарчээУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
  • Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал "Хайр намайг хөтөлсөн юм..." драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.