2018-10-01 04:03

“Дүрслэх урлагийн шилдэг бүтээл 2018" үзэсгэлэн нээлтээ хийлээ

   БСШУС-ын сайдын 2018 оны А/480 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газраас “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнг 09-р сарын 28-нд  “Уран зургийн галерей”-н үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

 

   Энэхүү уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэглэгдэж байгаа юм.

   Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай. Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа буюу шилдэг бүтээлийн батламж гардуулах ёслол 10 дугаар сарын 11-ний 16:00 цагт зохион байгуулагдана.

   Үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдрийн хооронд Монголын Уран Зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэгдэх тул эрхэм үзэгч та бүхнийг өргөнөөр үзэж, сонирхохыг урьж байна.

 

 

 

 

 

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.